SISi сургалт удирдлагын мэдээллийн систем

SISi сургалт удирдлагын мэдээллийн систем нь МУИС-ийн сургалт, удирдлага, зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг хөнгөвчлөх, чанаржуулах, шуурхай, найдвартай, ил тод, хяналттай болгох зорилготой вэбд суурилсан сургалтын мэдээллийн систем юм. Элсэлтээс төгсөлт хүртэлх сургалтын бүхий л үйл ажиллагаа уг системээр дамжиж явагдана.

Агуулга


Энэхүү гарын авлагад SISi сургалт удирдлагын мэдээллийн системийг МУИС-ийн багш хэрхэн хэрэглэх талаар тусгах бөгөөд гарын авлага гарын авлага нь ерөнхий цэс, үндсэн цэс болон бусад гэсэн ерөнхий агуулгатай.

Ерөнхий цэс нь системийн баруун дээд талд байрлана. Тус цэснүүдийг ашиглан та МУИС-ийн бүх хөтөлбөр, хичээлийн хуваарь, багш ажилтны мэдээлэл, хичээлүүдийн мэдээлийг харах боломжтой.

_images/e.png

Fig. 1 Ерөнхий цэс

Үндсэн цэс нь системийн зүүн талд байрлах бөгөөд тухан цэснүүдээс өөрийн заадаг хичээл болон тэнхимийн хичээлийн мэдээлэл, хичээлийн хуваарь, шалгалтын хуваарь, цахим шуудангийн үйлчилгээ болон утасгүй сүлжээ ашиглах, цагийн тооцоо, өөрийн заасан хичээлүүдийн сэтгэл ханамжын судалгаа, мэдээ, мэдээлэл илгээх болон цахим журнал ашиглах боломжтой.

_images/v1.0.png

Fig. 2 Энд дарж үндсэн цэсийг нээснээр дараах байдалтай харагдана.

_images/v1.png

Fig. 3 Үндсэн цэс