Шалгалтын хуваарь
Системийн зүүн талд байрлах Шалгалтын хуваарь хэсэгт таны энэ улиралд зааж байгаа хичээлийн шалгалтын хуваарь харагдана. Шалгалтын хуваарийг 2 хэлбэрээр харж болно. Үүнд:
Зааж буй хичээлийн
Шалгалт авах хичээлийн
Зааж буй хичээлийн шалгалтын хуваарь хэсэгт таны тухайн улирал зааж буй нийт хичээлийн шалгалтын хуваарь харагдана. Шалгалтын хуваарь нь явцын болон улирлын гэсэн 2 төрөлтэй байна.
Зааж буй хичээлийн шалгалтын хуваарь нь дараах байдлаар харагдана.

Fig. 34 Зааж буй хичээлийн шалгалтын хуваарь харагдах байдал
Note
Багшийн зааж буй хичээлийн шалгалтын хуваарийг харьяа сургуулийн сургалтын технологи хариуцсан мэргэжилтэн оруулна.
Багш өөрийн хичээлийн шалгалтаас өөрөөр өөр хичээлийн шалгалтыг авах боломжтой бөгөөд тухайн шалгалтын хуваарь нь Шалгалт авах хичээлийн хэсэгт дараах байдлаар харагдана.

Fig. 35 Шалгалт авах хичээлийн хуваарь харагдах байдал
Warning
Шалгалтын хуваарийн цаг болон шалгалт авах огноо өөрчлөгдсөн бол та харьяа сургуулийн сургалтын технологи хариуцсан мэргэжилтэнд хандана уу.
Таны зааж буй хичээлийн шалгалтын хуваарь дутуу байвал харьяа сургуулийн сургалтын технологи хариуцсан мэргэжилтэнд хандана уу.
Шалгалтын хуваарийн дагуу багш шалгалт авсны дараа ажлын 5 хоногт багтаан дүгнэх ёстой.