Багш ажилтан
Системийн дээд хэсэгт байрлах ерөнхий цэсний Багш ажилтан хэсгээс МУИС-д харьяалагдах бүх багш, ажилчдын мэдээллийг харах боломжтой.
Fig. 4 Ерөнхий цэс
Багш ажилтан хэсэг дээр даран гарч ирэх илэрцээс багш ажилчдын мэдээллийг бүрэлдэхүүн нэгжээр болон ажилтны мэдээллээр харах боломжтой.
Бүрэлдэхүүн нэгжээр харахдаа хамаарах нэгжийг сонгон Харах товч дээр дарна.

Fig. 5 Багш ажилтны мэдээлэл (Бүрэлдэхүүн нэгжээр)
Харах товч дээр дарсны дараа тухайн нэгжид харьяалагдах багш, ажилтны мэдээлэл харагдах бөгөөд тухайн багш, ажилтны нэр дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
Багш, ажилтны мэдээллээр харахдаа ажилтны овог, нэр, албан тушаалын аль нэгийг бичиж Харах товч дээр дарна.

Fig. 6 Багш ажилтны мэдээлэл (Ажилтны мэдээллээр)
Харах товч дээр дарсны дараа тухайн хайлтад тохирох багш, ажилтны мэдээлэл харагдах бөгөөд тухайн багш, ажилтны нэр дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.