Хичээлийн хуваарь
Системийн дээд хэсэгт байрлах ерөнхий цэсний Хичээлийн хуваарь хэсгээс МУИС-д заагдаж буй хичээлүүдийн хуваарийг харах боломжтой байна.
Fig. 14 Ерөнхий цэс
Хичээлийн хуваарь хэсэг дээр даран гарч ирэх илэрцээс хичээлийн хуваарийг хичээлээр, багшаар болон өрөөгөөр харах боломжтой.
Хичээлээр харахдаа хамаарах нэгж болон Хичээлээр хэсгийг сонгон Харах товч дээр дарна.

Fig. 15 Хичээлийн хуваарь (Хичээлээр)
Харах товч дээр дарсны дараа тухайн нэгжид харьяалагдах хичээлийн жагсаалт харагдах бөгөөд хуваарь харах гэж буй хичээлийг сонгон хичээлийн хуваарийг харна.

Fig. 16 Хичээлийн хуваарь
Багшаар харахдаа хамаарах нэгж болон Багшаар хэсгийг сонгон Харах товч дээр дарна.

Fig. 17 Хичээлийн хуваарь (Багшаар)
Харах товч дээр дарсны дараа тухайн нэгжид харьяалагдах багшийн жагсаалт харагдах бөгөөд хуваарь харах гэж буй багшийг сонгон хичээлийн хуваарийг харна.

Fig. 18 Хичээлийн хуваарь
Өрөөгөөр харахдаа хамаарах нэгж болон Өрөөгөөр хэсгийг сонгон Харах товч дээр дарна.

Fig. 19 Хичээлийн хуваарь (Өрөөгөөр)
Харах товч дээр дарсны дараа тухайн нэгжид харьяалагдах өрөөний жагсаалт харагдах бөгөөд хуваарь харах гэж буй өрөөг сонгон хичээлийн хуваарийг харна.

Fig. 20 Хичээлийн хуваарь
Warning
Хичээлийн хуваарь нь зөвхөн явагдаж буй хичээлийн жил, улирлын хуваарь байна.