Цагийн тооцоо
Системийн зүүн талд байрлах Цагийн тооцоо цэсээр дамжуулан багш өөрийн А цагийн тооцооны гүйцэтгэл оруулах, Б, В, цагийн тооцоог харах, нийт А, Б, В цагийн тооцоог хичээлийн жилээр харах, хэвлэх, татаж авах боломжтой байна.
Fig. 56 Цагийн тооцоо харагдах байдал
А цагийн гүйцэтгэл хэсгийн төлөвлөлт нь хичээлийн хуваариас хамааран автоматаар гарч ирэх ба тухайн төлөвлөлтөөс өөрийн гүйцэтгэлийг оруулан Хадгалах товч дарна.
Fig. 57 А цагийн гүйцэтгэл
Б цагийн гүйцэтгэл хэсэгт Эрдэм шинжилгээний менежментийн мэдээллийн систем -д тооцуулсан эрдэм шинжилгээний ажлуудын гүйцэтгэл харагдана.
Fig. 58 Б цагийн гүйцэтгэл
В цагийн гүйцэтгэлийг хэсэгт Эрдэм шинжилгээний менежментийн мэдээллийн систем -д тооцуулсан бусад ажлуудын гүйцэтгэл харагдана.
Fig. 59 В цагийн гүйцэтгэл
А цагийн гүйцэтгэлийн цагийн тооцоог цагийн тооцоо хэсгийн баруун дээд хэсэгт байрлах Цагийн тооцоо хэвлэх товч дарж хичээлийн жилийг сонгон хэвлэх боломжтой.
Note
Цагийн тооцоог МУИС-д профессор багш ажиллуулах журмын дагуу тооцсон болно.
А цагийн гүйцэтгэл хэсгийн төлөвлөлт зөрүүтэй байгаа тохиолдолд бүрэлдэхүүн/салбар сургуулийн сургалтын технологи хариуцсан мэргэжилтэнд хандана уу.