Нүүр хуудас

Системийн нүүр хуудсанд таны ерөнхий мэдээлэл, дүгнээгүй болон зааж буй хичээлүүд, мэдээний мэдээллүүд байна.

_images/v1.1.png

Fig. 21 Нүүр хуудас

Note

Та өөрийн үндсэн мэдээллийг зөв эсэхийг шалгаж, зөрүүтэй байвал хүний нөөцийн мэргэжилтэнд хандан засварлуулна уу.

Зааж буй хичээлүүд хэсэгт тухайн улиралд зааж буй хичээлүүд харагдах ба хичээлийн мэдээлэл, хуваарийг харах, teams холбох, цахим журнал ашиглах боломжтой.

_images/v1.1.1.png

Fig. 22 Зааж буй хичээлүүдийн жагсаалт

Хичээлийн мэдээлэл хэсэг нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

  • Ерөнхий мэдээлэл

  • Хичээлийн харьяалал

  • Хичээлийн агуулга

  • Сэдэвчилсэн төлөвлөгөө

  • Ном сурах бичиг

_images/h3.1.png

Fig. 23 Хичээлийн дэлгэрэнгүй мэдээлэл

Бусад үйл ажиллагаа хэсэгт тухайн улиралд зааж буй оюутны хөгжлийн үйл ажиллагаа болон багшийн хамрагдаж буй багшийн хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааны жагсаалт харагдана.

_images/nuur_event.png

Fig. 25 Бусад үйл ажиллагаа

Багшийн хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагаа хэсэгт багшийн тухайн улиралд хамрагдаж буй багшийн хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааны жагсаалт харагдана. Үйл ажиллагаа бүрийг сонгон дэлгэрэнгүй мэдээлэл болон ирцийн мэдээллийг харах боломжтой. Бүгдийг харах товчийг дарж нийт үйл ажиллагааны жагсаалтыг харна.

_images/nuur_tdp.png

Fig. 26 Багшийн хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагаа

Үйл ажиллагааны дэлгэрэнгүй хэсэгт тухайн үйл ажиллагааны хамаарах төлөвлөгөө, үйл ажиллагааны зохион байгуулалтын нэр, хамрагдах боломжтой бүрэлдэхүүн, салбар сургууль, тэнхим, удирдах багш, ажилтан, хариуцах нэгж, тэнхим, багш, ажилтан, зохион байгуулагдах байршил, оролтууд, бүртгэх, үйл ажиллагаа явагдах болон дүгнэх хугацаа зэрэг үндсэн мэдээллүүд харагдана.

_images/tdp_event_information.png

Fig. 27 Үйл ажиллагааны дэлгэрэнгүй

Мэдээлэл хэсэгт хичээл баталгаажуулалт, санал өгөх, шалгалтын хуваарь тавигдсан гэх мэт системийн зүгээс илгээж буй мэдээллүүдээс гадна багш, мэргэжилтнүүдээс танд илгээсэн мэдээллүүд гарч ирнэ.

_images/news.png

Fig. 29 Мэдээлэл хэсэг