Багшийн хичээл

Системийн зүүн талд байрлах Багшийн хичээл цэс нь 3-н хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  • Миний хичээл

  • Даалгаврын сан

  • Заадаг хичээл

_images/h.png

Fig. 26 Багшийн хичээл

Миний хичээл


Багшийн хичээл->Миний хичээл цэсэд тухайн улиралд таны зааж буй нийт хичээлийн жагсаалт гарч ирнэ. Хичээлийн жил болон улирлыг сонгож өмнөх улиралд орсон хичээлүүдийн мэдээллийг харах боломжтой.​

_images/v2.1.png

Fig. 27 Миний хичээл харагдах байдал

Заадаг хичээл


Багшийн хичээл->Заадаг хичээл цэсэд багшийн заадаг нийт хичээлийн жагсаалт харагдана. Энэ цэсээр дамжуулан өөрийн заадаг хичээлд санал өгөх, тэнхимийн бүх хичээлийн жагсаалтыг харах, дэлгэрэнгүй мэдээлэл болон тоон мэдээлэл харах боломжтой.

Сургалтын журамд заасны дагуу багш академик календарын 11-р долоо хоногт өөрийн дараа улиралд заахыг хүсч буй хичээлд санал өгнө.

Санал өгөхдөө хичээл заах санал баганад харгалзах Санал өгөх товч дарна.

_images/v2.2.png

Fig. 28 Заадаг хичээлийн жагсаалт харагдах байдал

Санал өгөх товч дарсны дараа дараах мэдэгдэл харагдана.

_images/v2.2.11.png

Fig. 29 Мэдэгдэл

Хичээлийн харгалзах үйлдэл баганын Тоон мэдээлэл товч дарж тухайн хичээлийг судлахаар төлөвлөсөн суралцагчдын тоо, баталгаажуулсан суралцагчдын тоо болон заасан багшийн тоон мэдээллийг хичээлийн жил улирлаар харах боломжтой.

_images/v2.2.4.png

Fig. 30 Тоон мэдээлэл

Note

  • Заадаг хичээлийн жагсаалтыг түвшин, индекс, хичээлийн нэрээр хайх боломжтой.

  • Заадаг хичээлийн жагсаалт цэсэд таны заах гэж буй хичээл байхгүй, санал өгөх боломжгүй байгаа тохиолдолд тэнхимийн эрхлэгч болон тэнхимийн туслах ажилтанд хандан нэмүүлэх боломжтой.

Warning

  • Зөвхөн өөрийн харъяа тэнхимийн хичээлийн жагсаалт харагдана​.

  • Идэвхтэй, улирал харгалзахгүй ордог, дараа улирал нь намар бол намрын улиралд орох хичээлүүд гарч ирнэ​.

  • Хэрэв өөр тэнхимийн хичээлд санал өгөх бол тухайн тэнхимийн эрхлэгчид хандаж өөрийн саналыг нэмүүлнэ.