Сэтгэл ханамжийн судалгаа
Системийн зүүн талд байрлах Сэтгэл ханамжийн судалгаа цэсээр харгалзах хичээлийн жил, улиралд тухайн хичээлийг сонгон суралцаж буй суралцагчид хичээл болон багшид ямар үнэлгээ өгснийг энэ цэсээр харах боломжтой.
Багш уг сэтгэл ханамжийн судалгааг дараах 3 хэлбэрээр харж болно. Үүнд:
Сонгосон хичээлийн үнэлгээ
Бүх хичээлийн харьцуулалт
Хамгийн өндөр оноотой багш
Судалгаатай танилцахын тулд өөрийн харах гэж буй хичээлийн жил, улирал болон хичээлийг сонгоно.
Fig. 74 Сэтгэл ханамжийн судалгаа харагдах байдал
Сонгосон хичээлийн үнэлгээ
Сэтгэл ханамжийн судалгаа->Сонгосон хичээлийн үнэлгээ хэсэг нь санал өгсөн суралцагчийн тоо, хичээлд өгсөн үнэлгээний дэлгэрэнгүй (асуулт бүр дээрх онооны дэлгэрэнгүйгээр), багшийн сонгосон хичээлийн санал асуулгын харьцуулалт (МУИС, Бүрэлдэхүүн/Салбар сургууль, Тэнхимийн дундажтай харьцуулан) гэсэн хэсгээс бүрдэх ба дараах байдлаар харагдана.
Fig. 75 Сонгосон хичээлийн үнэлгээ харагдах байдал
Note
Сонгосон хичээлийн үнэлгээг хүснэгт болон график хэлбэрээр харах боломжтой.
Бүх хичээлийн харьцуулалт
Сэтгэл ханамжийн судалгаа->Бүх хичээлийн харьцуулалт хэсгээр та өөрийн тухайн хичээлийн жил, улиралд заасан бүх хичээлийн сэтгэл ханамжийн судалгааны харьцуулалтыг хүснэгт, график/тоогоор/, график/хувиар/ гэсэн хэлбэрээр харж болно.
Fig. 76 Бүх хичээлийн харьцуулалт (хүснэгтээр)
Fig. 77 Бүх хичээлийн харьцуулалт (график тоогоор)
Fig. 78 Бүх хичээлийн харьцуулалт (график хувиар)
Хамгийн өндөр оноотой багш
Сэтгэл ханамжийн судалгаа->Хамгийн өндөр оноотой багш хэсгээр МУИС-н хэмжээнд болон өөрийн бүрэлдэхүүн/салбар сургуулийн хамгийн өндөр оноотой багшийн мэдээллийн график байдлаар харах боломжтой.
Fig. 79 Хамгийн өндөр оноотой багш (графикаар)