Хөтөлбөр
Системийн дээд хэсэгт байрлах ерөнхий цэсний Хөтөлбөр хэсгээс МУИС-д хэрэгжиж буй хөтөлбөрүүд болон хөтөлбөрийн төлөвлөгөөний талаарх мэдээллийг авах боломжтой.
Fig. 7 Ерөнхий цэс
Хөтөлбөр хэсэг дээр даран гарч ирэх илэрцээс харах гэж буй хөтөлбөрийн нэгжийг сонгон харах товч дээр дарна.

Fig. 8 Хөтөлбөрийн жагсаалт
Харах товч дээр дарсны дараа тухайн нэгжид харьяалагдах идэвхтэй хөтөлбөрийн жагсаалт харагдах бөгөөд тухайн жагсаалтаас түвшин, хэлбэр, хөтөлбөрийн нэрээр хайх, эрэмбэлэх боломжтой байна.
Мөн тухайн хөтөлбөрт харгалзах Үйлдэл багана дээр дарснаар тухайн хөтөлбөрийн идэвхтэй, элсэлттэй төлөвлөгөөний жагсаалт харагдана.

Fig. 9 Хөтөлбөрт харгалзах төлөвлөгөөний жагсаалт
Төлөвлөгөөний жагсаалтаас харах гэж буй төлөвлөгөөг сонгосноор тухайн төлөвлөгөөний дэлгэрэнгүй (бүлэг, бүлгээс цуглуулах багц цаг, бүлэгт хамаарах хичээлийн жагсаалт) мэдээллийг харах боломжтой.

Fig. 10 Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл
Мөн бүлэгт хамаарах хичээлийн нэр дээр дарж хичээлийн дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
Note
Хөтөлбөрийн жагсаалтад зөвхөн идэвхтэй, элсэлттэй хөтөлбөрүүд гарч ирнэ.
Тухайн хөтөлбөрийн төлөвлөгөөний жагсаалтад зөвхөн идэвхтэй, элсэлттэй төлөвлөгөөнүүд гарч ирнэ.