Цахим журнал
Сургалт удирдлагын мэдээллийн системийн нүүр хуудсанд таны тухайн улиралд зааж буй хичээлүүдийн мэдээлэл харагдах бөгөөд Журнал хэсэгт дарснаар “Цахим журнал” хэсэгт шилжинэ.
Fig. 109 Зааж буй хичээлүүдийн жагсаалт харагдах байдал
Цахим журналын эхэнд хичээлийн жил, улирал,хичээлийн нэр холбогдох хуваарийн бүлгүүд харагдана. Хичээл болон хуваарийн бүлгийг сонгон цахим журналыг ашиглана.
Fig. 110 Цахим журнал харагдах байдал
Цахим журналын үнэлгээний хэсэг нь ирц бүртгэл, даалгаврын үнэлгээ, нэгдсэн дүн гэсэн дэд хэсгээс бүрдэх бол бусад хэсэг нь үнэлгээний хуваарилалт, сэдэв/тэмдэглэл, баг хуваарилалт, мэдээ илгээх гэсэн хэсгүүд байрлана.
Үнэлгээний хэсэгт хичээл түүний хуваарийн бүлэгт хамаарах суралцагчдын ирцийг бүртгэх, даалгавар үүсгэх болон үнэлгэх, явцын болон нэгдсэн үнэлгээ оруулах хэсгийг агуулсан дэд хэсгүүдээс бүрдэнэ.
Үнэлгээ
Ирц бүртгэл
Ирц бүртгэл хэсэгт тухайн бүлгийн суралцагчид, нийт оролт болон ирцийн мэдээлэл жагсаалт хэлбэрээр харагдана.
![]()
Fig. 111 Ирц бүртгэл харагдах байдал
Note
Ирцийн мэдээллийг суралцагчийн суралцаж буй хөтөлбөрөөр болон нэрээр эрэмбэлэх боломжтой.
Ирц бүртгэлийг ирсэн, тасалсан, өвчтэй, чөлөөтэй, хоцорсон төрлүүдээс сонгон бүртгэнэ.
Fig. 112 Ирцийн төрлүүд
Ирц бүртгэлийг суралцагч тус бүрээр эсвэл нийтээр нь ирцийн төрлөөс сонгон бүртгэх боломжтой.
Fig. 113 Ирцийг нийтээр бүртгэх үед харагдах байдал
Суралцагчийн харгалзах оролтын нүд дээр дарж, ирцийн төрлийг өөрчлөх болон шинээр бүртгэх боломжтой. Бүртгэл хийгдсэний дараа Хадгалах товч дарж мэдээллийг хадгална. Хадгалсан ирцийн мэдээлэл нь дараах байдлаар харагдана.
Fig. 114 Хадгалсны дараа ирц бүртгэлийн хэсэг харагдах байдал
Хадгалсан ирцийн мэдээлэл нь харагдах хуудсан дах суралцагчийн нэр дээр дарснаар суралцагчийн дэлгэрэнгүй мэдээлэл, ирцийн мэдээлэл, даалгаврын үнэлгээ-г нэг дороос харах боломжтой.
Fig. 115 Суралцагчийн дэлгэрэнгүй мэдээлэл харагдах байдал (ирц бүртгэлээр)
Fig. 116 Суралцагчийн дэлгэрэнгүй мэдээлэл харагдах байдал (даалгаврын үнэлгээгээр)
Мөн ирцийн бүртгэлийг ирц бүртгэлийн төхөөрөмжөөс татах, QR код үүсгэн бүртгэх боломжтой.
Fig. 117 Ирц бүртгэх сонголт
Ирц бүртгэлийн төхөөрөмжөөс татах сонголтыг хуваарийн дагуу хичээл орсон ангид байрлах ирц бүртгэлийн төхөөрөмжөөр суралцагчийн ирцийг бүртгэсэн тохиолдолд ашиглан бүртгэгдсэн ирцийг мэдээллийг татан оруулж хадгална.
QR үүсгэх сонголт нь багшийн үүсгэсэн QR кодыг суралцагч уншуулан ирцээ бүртгүүлэх боломжийг олгоно.
Fig. 118 Ирц бүртгэлийн QR үүсгэх байдал
Суралцагчийн ирцийн төрлөөрх бүртгэгдэн тоо мэдээлэл, нийт бүртгэгдсэн тоо болон ирсэнд тооцогдсон төрлөөр бүртгэсэн бүртгэлийн тоо мэдээллийг бүртгэлийн хуудаснаас харна.
Fig. 119 Ирцийн бүртгэлийн хуудас харагдах байдал
Ирц бүртгэл хэсгийн баруун дээд хэсэгт байрлах Ирцийн тохиргоо товч дарж ирцийн оноонд тооцох төрлийг сонгон тохируулга хийнэ. Сонгосон тохиргоог Хадгалах товч дарж хадгална.
Fig. 120 Ирцийн тохиргоо харагдах байдал
Ирцийн тохиргоонд тусгагдсан ирцийн төрлийн бүртгэлийн тоо ирсэнд тооцсон/бүртгэсэн хэсэгт харагдана.
Fig. 121 Ирцийн тохиргоо харагдах байдал
Warning
Ирсэнд тооцсон/Бүртгэсэн хэсэгт харгалзах нийт оноо нь үнэлгээний хуваарилалт хэсгийн явцын үнэлгээний задаргаа-д тохируулсан оноо байна.
Даалгаврын үнэлгээ
Даалгаврын үнэлгээ хэсэгт даалгавар шинээр үүсгэх, үүсгэсэн даалгаврыг суралцагчдад илгээх, илгээсэн даалгаврыг үнэлэх үйлдлүүдийг хийнэ.
![]()
Fig. 122 Даалгаврын үнэлгээ харагдах байдал
Даалгавар үүсгэх
- Тухайн бүлгийн суралцагчдад шинээр даалгавар өгөхдөө хоёр аргыг ашиглах боломжтой. Үүнд:
Шинээр үүсгэх - даалгаврыг шинээр үүсгэж суралцагчдад илгээх
Даалгаврын сангаас ашиглах - өмнө үүсгэсэн даалгаврыг сангаас сонгон тухайн бүлгийн суралцагчдад дахин илгээх
Шинээр даалгавар үүсгэхдээ даалгаврын үнэлгээ хэсгийн баруун дээд буланд байрлах Шинээр үүсгэх товчийг дарна. Даалгавар үүсгэхтэй холбоотой мэдээллийг оруулах хэсэг гарч ирэх бөгөөд дараах бүтэцтэйгээр харагдана.
Fig. 123 Даалгавар шинээр үүсгэхэд харагдах байдал
Даалгавар шинээр үүсгэх хэсэг нь даалгаврын нэр, төрөл, агуулга, гүйцэтгэх хугацаа, даалгаврын оноо, суралцагчдаас файл хүлээн авах эсэх болон ямар суралцагчдад (бүх суралцагч, суралцагч сонгох, баг сонгох) даалгавар илгээх зэрэг хэсгүүдээс бүрдэнэ.
Шинээр үүсгэх даалгавар нь дараах төрлүүдийг агуулна. Үүнд:
Fig. 124 Даалгаврын төрлүүд
Warning
Нэгдсэн дүнгийн хэсэгт явцын үнэлгээ (O1)-ийг оноог үүсгэсэн даалгавруудын үнэлгээнээс тооцож оруулахдаа даалгавар төрөл болон онооны хуваарилалтын явцын үнэлгээний задаргаанд тусгагдсан төрөлтэй тохирох төрлийн оноонд хөрвүүлэн тооцно. Үүсгэсэн даалгаварын төрөлд тохирох явцын үнэлгээний задаргааны төрөл олдохгүй бол системээд оноог тооцох боломжгүй анхаарна уу.
Даалгаврын төрөл нь явцын үнэлгээний задаргаа дахь төрөлтэй ижил үүсгэгдсэн тохиолдолд Нэгдсэн дүн хэсгийн явцын үнэлгээний оноог даалгаврын үнэлгээнээс тооцон татах боломжтой.
- Даалгаврын төрөл нь явцын үнэлгээний задаргаа дахь төрөлтэй ижил биш тохиолдолд Нэгдсэн дүн хэсгийн явцын үнэлгээний тооцоололд тухайн төрлийн даалгаврын үнэлгээ тооцоогдохгүй.
Жишээ нь: Даалгаврыг Реферат төрөлтэйгээр үүсгэсэн боловч Үнэлгээний хуваарилалт-ын явцын үнэлгээний задаргаанд Реферат төрөл байхгүй тохиолдолд Реферат төрөлтэйгээр үүсгэгдсэн даалгаврын үнэлгээ явцын үнэлгээний тооцоололд орохгүй.
Бүх талбарын мэдээллийг бүрэн бөглөсний дараа Илгээх товч дарж даалгаврыг суралцагчдад илгээнэ.
Fig. 125 Мэдээллүүдийг бөглөсний дараа харагдах байдал
Илгээх товч дарсны дараа системээс хариу өгөх ба илгээсэн даалгавар нь даалгаврын жагсаалтад нэмэгдэнэ.
Fig. 126 Үүсгэсэн даалгавар харагдах байдал
Даалгаврын санд хадгалагдаж буй даалгавруудыг дахин ашиглан тухайн бүлгийн суралцагчдад даалгавар илгээхдээ шинээр үүсгэх хэсгийн Даалгаврын сангаас татах товч дарна.
Fig. 127 Даалгавар шинээр үүсгэх хэсэг
Даалгаврын сангаас татах товч дарснаар өмнө үүсгэсэн даалгаврын жагсаалт бүхий хэсэг харагдана. Даалгаврын сангаас хичээл, даалгаврын төрлөөр өмнөх даалгаврын шүүн харах боломжтой. Жагсаалтаас даалгаврыг сонгож Татах товч дээр дарна.
Fig. 128 Даалгаврын сангаас татах хэсэг
Татах товч дарахад Шууд татаж илгээх, Хуулбарлах гэсэн сонголтууд гарна.
Шууд татаж илгээх сонголт нь даалгаврын сангаас сонгосон даалгаврын мэдээлэлд өөрчлөлт хийхгүйгээр шууд илгээх боломжтой. Хуулбарлах сонголт нь даалгаврын сангаас сонгосон даалгаврыг хуулбарлан мэдээлэл өөрчлөлт оруулан илгээх боломжтой.
Fig. 129 Даалгаврын сангаас татах хэсэг
Warning
Нэгдсэн дүнгийн хэсэгт явцын үнэлгээ (O1)-ийг оноог үүсгэсэн даалгавруудын үнэлгээнээс тооцож оруулахдаа даалгавар төрөл болон онооны хуваарилалтын явцын үнэлгээний задаргаанд тусгагдсан төрөлтэй тохирох төрлийн оноонд хөрвүүлэн тооцно. Үүсгэсэн даалгаварын төрөлд тохирох явцын үнэлгээний задаргааны төрөл олдохгүй бол системээс оноог тооцох боломжгүй анхаарна уу.
Даалгаврын төрөл нь явцын үнэлгээний задаргаа дахь төрөлтэй ижил үүсгэгдсэн тохиолдолд Нэгдсэн дүн хэсгийн явцын үнэлгээний оноог даалгаврын үнэлгээнээс тооцон татах боломжтой.
- Даалгаврын төрөл нь явцын үнэлгээний задаргаа дахь төрөлтэй ижил биш тохиолдолд Нэгдсэн дүн хэсгийн явцын үнэлгээний тооцоололд тухайн төрлийн даалгаврын үнэлгээ тооцоогдохгүй.
Жишээ нь: Даалгаврыг Реферат төрөлтэйгээр үүсгэсэн боловч Үнэлгээний хуваарилалт-ын явцын үнэлгээний задаргаанд Реферат төрөл байхгүй тохиолдолд Реферат төрөлтэйгээр үүсгэгдсэн даалгаврын үнэлгээ явцын үнэлгээний тооцоололд орохгүй.
Даалгаврыг сонгон Илгээх товч дарсны дараа системээс хариу өгөх ба илгээсэн даалгавар нь даалгаврын жагсаалтад нэмэгдэнэ.
Fig. 130 Үүсгэсэн даалгавар харагдах байдал
Даалгаврыг үнэлэх
Даалгаврын үнэлэх хэсэгт үүсгэсэн даалгаврын жагсаалт байрлах ба даалгавраар, суралцагчаар, багаар гэсэн харах хэлбэрийн сонголтоос сонгон харах боломжтой.
Даалгавраар харах сонголт нь суралцагчдад илгээсэн даалгаврын нэрээр жагсаалтыг харуулах ба үнэлэх хугацаа дуусаагүй даалгаврын жагсаалтыг Дүгнэж болох хэсэгт, үнэлэх хугацаа дууссан даалгаврын жагсаалтыг Хугацаа дууссан хэсэгт байрлуулсан байна.
Note
Даалгаврын жагсаалтыг даалгаврын төрлөөр шүүж харах болон даалгаврын нэрээр, оноогоор, эхлэх хугацаагаар, дуусах хугацаагаар эрэмбэлэн харах боломжтой.
Fig. 131 Даалгаврын жагсаалт
Даалгаврын жагсаалтаас үнэлэх даалгаврыг сонгон Дэлгэрэнгүй товч дарж даалгаврын үнэлгээний дэлгэрэнгүй хэсэгт шилжинэ. Даалгаврын үнэлгээний дэлгэрэнгүй хэсэгт суралцагчийн нэр, даалгаврын гүйцэтгэлийн оруулах хэсэг дараах байдлаар харагдана.
Fig. 132 Даалгаврын үнэлгээ харагдах байдал
Note
Суралцагчийн мэдээллийг хөтөлбөрөөр, нэрээр эрэмбэлэх харах боломжтой. Мөн суралцагчийн даалгаварт хандсан төлөвөөр шүүх боломжтой.
Даалгаврын гүйцэтгэлийг хувиар оруулж Хадгалах товч дарж хадгална. Даалгаварт өгөх оноо (a) , оруулсан гүйцэтгэлийн хувь (b)-иар суралцагчийн даалгаврын гүйцэтгэлийн оноо (c)-г с=a*b аргачлалаар тооцоолно. Даалгаврын үнэлгээг оруулах хуудсыг дараах хэлбэрээр харж болно. Үүнд:
Бүх суралцагч - Бүх суралцагчийг харах
Үнэлээгүй - Даалгаврын үнэлгээ оруулаагүй суралцагчдыг харах
Үнэлсэн - Даалгаврын үнэлгээ оруулсан суралцагчдыг харах
Fig. 133 Даалгаврын үнэлгээ харагдах байдал (үнэлээгүй байдлаар)
Fig. 134 Даалгаврын үнэлгээ харагдах байдал (үнэлсэн байдлаар)
Суралцагчаар харах сонголт нь суралцагчдад илгээсэн бүх даалгаврыг үнэлэх боломжтойгоор нэг цонхонд харуулна. Жагсаалтыг даалгаврын төрлөөр шүүж харах болон суралцагчийн нэрсийг хөтөлбөрөөр, нэрээр эрэмбэлэн харах боломжтой.
Fig. 135 Суралцагчаар харах
Даалгаврын гүйцэтгэлийг хувиар оруулж Хадгалах товч дарж хадгална. Даалгаварт өгөх, оруулсан гүйцэтгэлийн хувиар суралцагчийн даалгаврын гүйцэтгэлийн оноо тооцоолно. Даалгаврын үнэлгээг оруулах хуудсыг дараах хэлбэрээр харж болно. Үүнд:
Бүх суралцагчид - Бүх суралцагчийг харах
Бүгдийг үнэлээгүй - Даалгаврын үнэлгээ оруулаагүй суралцагчдыг харах
Бүгдийг үнэлсэн - Даалгаврын үнэлгээ оруулсан суралцагчдыг харах
Багаар харах сонголт нь багуудад илгээсэн бүх даалгаврыг үнэлэх боломжтойгоор нэг цонхонд харуулна. Жагсаалтыг даалгаврын төрлөөр шүүж харах болон нэрээр эрэмбэлэн харах боломжтой.
Fig. 136 Багаар харах
Даалгаврын үнэлгээг оруулах хуудсыг дараах хэлбэрээр харж болно. Үүнд:
Бүх багууд - Бүх багийг харах
Бүгдийг үнэлээгүй - Даалгаврын үнэлгээ оруулаагүй багийг харах
Бүгдийг үнэлсэн - Даалгаврын үнэлгээ оруулсан багийг харах
Нэгдсэн дүн
Хичээлийн хуваарийн бүлгээс сонгон нэгдсэн дүн гэсэн хэсгийг нээнэ. Нэгдсэн дүн нь явцын үнэлгээ болон нэгдсэн дүн гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.
Явцын үнэлгээ хэсэгт тухайн бүлгийн бүх суралцагчдын жагсаалт, явцын үнэлгээний задаргааны төрлүүд, харгалзах оноо болон оноо оруулах хэсэг харагдана.
Fig. 137 Явцын үнэлгээний задаргаа ороогүй үед харагдах байдал
Бүлгийн О1-ийн үнэлгээний задаргаа хэсэгт Явцын үнэлгээний задаргаа ороогүй байна. гэсэн тайлбар харагдаж байвал явцын үнэлгээнд онооны хуваарилалт хийгдээгүй байгааг илэрхийлнэ.
Fig. 138 Явцын үнэлгээ
Note
Цахим журналын бусад хэсэгт байрлах Үнэлгээний хуваарилалт хэсгийг ашиглан үнэлгээний хуваарилалтыг оруулах боломжтой. Үнэлгээний хуваарилалт хэрхэн хийх талаар заавартай Үнэлгээний хуваарилалт хэсэгт дарж харна уу.
Үнэлгээний хуваарилалтаар явцын үнэлгээний хуваарилалт хийгдсэний дараа явцын үнэлгээ нь дараах байдлаар харагдана.
Fig. 139 Үнэлгээний хуваарилалт хийгдсэний дараах явцын үнэлгээ харагдах байдал
Note
Явцын үнэлгээг явцын үнэлгээний төрөлд харгалзуулан гараар оруулах боломжтой.
Оноо татах хэсэгт Үнэлгээний задаргаа, даалгаврын үнэлгээний хослолоос оноо татах сонголтыг ашиглах ирцийн бүртгэл, даалгавар үнэлгээнээс явцын үнэлгээг тооцон татан оруулах боломжтой.
Тухай сонголтын ашиглахын тулд Үнэлгээний хуваарилалт хэсгийг ашиглан явцын үнэлгээ хуваарилалт хийгдсэн байх шаардлагатай.
Даалгаврын үнэлгээнээс оноо татахад онооны хуваарилалтын явцын үнэлгээний задаргаа дахь төрөл болон даалгаврын төрөл тохирох ёстой. Учир нь даалгавруудын үнэлгээг явцын үнэлгээний задаргаанд тусгагдсан тохирох төрлийн оноо руу тооцоолно. Явцын үнэлгээг тооцохдоо дараах аргачлалыг баримтална. Үүнд:
Ирц бүртгэлийн тооцоолсон оноог:
Fig. 140 Үнэлгээ бодох аргачлал
Жишээлбэл:
Хичээлийн лекцийн хэлбэр ирц бүртгэлийн төрөл 10 оноо өгөхөөр онооны хуваарилалт хийгдсэн. Нийт 12 удаагийн ирц бүртгэл хийгдсэнээс суралцагч 8 удаа ирсэн гэж үзвэл тооцооллын дагуу дараах байдлаар бодогдоно.
Fig. 141 Үнэлгээ бодох жишээ
Тухайн төрлийн даалгаврын тооцоолсон оноог:
Fig. 142 Үнэлгээ бодох аргачлал
Жишээлбэл:
Үнэлгээний хуваарилалт хэсэгт лабораторийн ажил гэсэн төрөлтэй 20 онооны явцын үнэлгээний задаргаа оруулж, даалгаврын үнэлгээ хэсэгт лабораторийн ажил төрөлтэй нийт 30 онооны даалгаврыг дараах байдлаар үүсгэсэн:
“Лабораторийн ажил 1” даалгаварт: 10 оноо
“Лабораторийн ажил 2” даалгаварт: 20 оноо
Суралцагч:
“Лабораторийн ажил 1” даалгаварт: 60 хувийн гүйцэтгэлээр 6 оноо
“Лабораторийн ажил 2” даалгаварт: 80 хувийн гүйцэтгэлээр 16 оноо авсан гэж үзвэл суралцагчийн нийт авсан оноо нь 22 болно.
Fig. 143 Үнэлгээ бодох жишээ
Warning
Оноо татах хэсгийг ашиглан оноог татах бүрд өмнө нь оруулсан оноо дарагдахыг анхаарна уу. Гараар оноо оруулсны дараа Оноо татах хэсгийг ашиглавал мөн адил оноо дарагдахыг анхаарна уу.
Явцын үнэлгээг оруулсны дараа Дүн хадгалах товч дарж хадгална.
Нэгдсэн дүн хэсэг нь суралцагчийн мэдлэг, ур чадвар, хандлагын нэгтгэн үнэлэх зориулалтай бөгөөд улирлын явцын үнэлгээ (O1), улирлын шалгалтын үнэлгээ (O2) оруулах нийт оноо, дүн харуулах харгалзах үсгэн тэмдэглэгээ оруулах хэсгээс бүрдэнэ.
Нэгдсэн дүн хэсэг дэх мэдээллийг хөтөлбөрөөр болон нэрээр эрэмбэлэн харах, excel рүү гаргах боломжтой.
Note
Нэгдсэн дүнг лекцийн багш, лекцгүй хичээлийн хувьд семинарын багш, лекц/семинаргүй хичээлийн хувьд лабораторийн багш (тухайн хэлбэрүүд дээр 2 ба түүнээс дээш багш орсон бол хуваарийн дагуу хамгийн сүүлд хичээл заасан багш) оруулна.
Fig. 144 Нэгдсэн дүн харагдах байдал
Явцын үнэлгээ хэсэгт оруулсан үнэлгээ Улирлын явцын үнэлгээ (O1) хэсэгт шууд харагдах бөгөөд үнэлгээг гараас өөрчлөх, шинээр оруулах боломжтой. Нэгдсэн дүн хэсгийн O1 авсан/авах оноо хэсэгт оруулсан явцын үнэлгээний онооны задаргааг Задаргаа хэсэгт дарж хичээлийн хэлбэр, явцын үнэлгээний задаргаа тус бүрээр харж болно.
Fig. 145 Задаргаа харагдах байдал
Улирлын шалгалтын үнэлгээг (O2) оруулж өгснөөр нийт оноонд харгалзах үсгээр илэрхийлсэн дүн бодогдож бүрэн дүгнэгдэж дууссаныг илтгэх тэмдэглэгээнд шилжинэ. Үсгэн тэмдэг талбарыг ашиглан үсгэн тэмдэглэгээг журамд тавигдсан шаардлагыг хангаж буй бусад тэмдэглэгээнд шилжүүлэх боломжтой.
Суралцагчдын дүгнэх оноог оруулан Дүн хадгалах товч дарж хадгалснаар дүгнэсэн багшийн мэдээлэл харагдана.
Fig. 146 Нэгдсэн дүн харагдах байдал
Нэмэлт хэсэгт сургалтын үйл ажиллагааны журамд заасан тэмдэглэлийг оруулж болно.
Fig. 147 Нэмэлт хэсэг харагдах байдал
Оруулж дууссан бол Хадгалах товч дарж хадгална.
Бусад
Үнэлгээний хуваарилалт
Үнэлгээ оруулах хуваарийн бүлгийг сонгож үнэлгээний хуваарилалт хэсгийг нээнэ. Үнэлгээний хуваарилалт хийхдээ лекц, семинар, лаборатори, дадлага судалгаа гэх мэт хичээлийн хэлбэр тус бүрээр хэдэн оноо байхыг тохируулна. Үнэлгээний хуваарилалт нь дараах байдлаар харагдана.
Note
Үнэлгээний хуваарилалтыг лекцийн багш, лекцгүй хичээлийн хувьд семинарын багш, лекц/семинаргүй хичээлийн хувьд лабораторийн багш (тухайн хэлбэрүүд дээр 2 ба түүнээс дээш багш орсон бол хуваарийн дагуу хамгийн эхэнд хичээл заасан багш) оруулна.
Fig. 148 Үнэлгээний хуваарилалт харагдах байдал
Note
O1: Улирлын явцын үнэлгээ бөгөөд 70-80 оноо байна. Багш хичээлийн төрөл, хэлбэр, онцлогоос хамааран суралцагчийг хичээлийн явцад хамгийн багадаа 3-аас доошгүй хэсэгт хуваарилан, хэлбэрүүдээс сонгон, тасралтгүй үнэлж дүгнэсэн байна.
O2: Улирлын шалгалтын үнэлгээ бөгөөд 20-30 оноо байна.
Явцыг үнэлгээний хуваарилалтыг лекц, семинар, лаборатори, дадлага судалгаа гэх мэт хичээлийн хэлбэр бүрээр хийж болох ба нийт оноо нь явцын үнэлгээний дээд хязгаараас ихгүй байна. Хичээлийн хэлбэр тусгагдсан оноог дараах төрлүүдээс сонгон явцын үнэлгээний задаргааг хийнэ.
Fig. 149 Явцын үнэлгээний хэлбэрүүд
Явцын үнэлгээний задаргаа хэсэгт байрлах Нэмэх товч дарж төрлөө сонгон харгалзах оноог оруулж тохиргоог хийнэ. Явцын үнэлгээний төрөлд тусгасан онооны нийлбэр нь хичээлийн тухайн хэлбэр тусгагдсан явцын үнэлгээний онооноос ихгүй байна. Тохиргоог хийж дууссаны дараа Хадгалах товч дарж хадгална.
Fig. 150 Явцын үнэлгээний задаргаа орсон байдал
Оруулсан явцын үнэлгээний задаргаа нь Нэгдсэн дүн-> Явцын үнэлгээ хэсгийн Бүлгийн O1-ийн үнэлгээний задаргаа талбарт харагдана.
Fig. 151 Явцын үнэлгээний задаргаа нэгдсэн дүн хэсэгт харагдах байдал
Warning
Хичээлийн хуваарийн бүлгээс хамаарч хуваарийн хослол үүсэх боломжтой бөгөөд хослол бүрт үнэлгээний хуваарилалтын оноог ижил байдлаар, үнэлгээний задаргааг өөрөөр оруулж болно. Хуваарийн хослолтой хичээлийн үнэлгээний хуваарилалт нь дараах байдлаар харагдана.
Fig. 152 Хуваарийн хослол
Сэдэв/Тэмдэглэл
Сэдэв/тэмдэглэл хэсэгт хуваарийн оролтууд жагсаалт хэлбэрээр харагдах ба оролт тус бүрт сэдэв, тэмдэглэл оруулах боломжтой.
![]()
Fig. 153 Сэдэв/Тэмдэглэл харагдах байдал
Тухайн оролтод сэдэв, тэмдэглэл нэмэхдээ үйлдэл баганад байрлах Нэмэх товч дарна. Гарч ирэх хэсгийн тэмдэглэлийн утгыг гараас бичиж, файл сонгож оруулна.
![]()
Fig. 154 Сэдэв/Тэмдэглэл нэмэх үед харагдах байдал
Note
Файл хэсэгт оруулах файл нь jpg, jpeg, png, pdf, doc, docx, xlsx, xlsm, ppt, pptx, zip, rar гэсэн өргөтгөлтэй байна.
Файлын хэмжээ нь 10 mb-аас хэтрэхгүй байна.
Нэгэн зэрэг олон файлыг сонгож оруулах боломжтой.
Сэдэв нэмэх товч дарсны дараа хичээлийн сэдэв сонгох хэсэг гарч ирнэ. Хичээлийн сэдэв сонгох хэсэг нь дараах байдлаар харагдана.
![]()
Fig. 155 Сэдэв/Тэмдэглэл нэмэх үед харагдах байдал
Сэдэв сонгох хэсэгт хичээлийн хөтөлбөр дэх сэдэвчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан сэдвүүд жагсаалт хэлбэрээр харагдах ба жагсаалтаас сэдвийг сонгоно.
Fig. 156 Сэдвүүдийн жагсаалт
Note
Хичээлийн сэдэв сонгох хэсэгт систем дэх хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөөний мэдээлэл харагдана.
Сонгосон сэдэв нь дараах байдлаар харагдах ба Нэмэх товч дарж нэмнэ.
Fig. 157 Сэдэв/тэмдэглэл сонгосон байдал
Нэмсэн сэдэв нь дараах байдлаар харагдана. Үйлдэл баганад харгалзах устгах болон засах товч дарж сэдвийг засах эсвэл устгах боломжтой.
Fig. 158 Сэдэв/Тэмдэглэл нэмсний дараа харагдах байдал
Баг хуваарилалт
Баг хуваарилалт хэсэгт тухайн бүлгийн суралцагчдыг багт хуваарилах, багийн нэрийг засах, гишүүдийг нэмэх болон хасах зэрэг багийн зохион байгуулалтын үйлдлүүдийг хийнэ. Хэдэн ч баг нэмэх боломжтой бөгөөд баг хуваарилалтын хэсэг дараах байдлаар харагдана.
Fig. 159 Баг хуваарилалт харагдах байдал
Баг хуваарилалт хэсгийн баруун дээд хэсэгт байрлах +Нэмэх товч дарж шинээр баг үүсгэнэ.
Fig. 160 Багийн нэр нэмэх үед харагдах байдал
Багийн нэрийг оруулан Нэмэх товч дарж багийг үүсгэнэ. Үүсгэсэн багийн мэдээлэл нь дараах байдлаар харагдах бөгөөд тухайн багт суралцагч нэмэх, хасах зэрэг өөрчлөлт хийх боломжтой. Багт суралцагч нэмэхдээ суралцагч болон багт харгалзах баганад чагталж нэмнэ.
Fig. 161 Баг үүссэний дараа харагдах байдал
Мэдээ илгээх
Мэдээ илгээх хэсэгт өөрийн хичээл зааж буй суралцагдад мэдээ, мэдээлэл хүргэх боломжтой. Мэдээ илгээх хэсэг нь мэдээ хүлээн авах болон мэдээний агуулга гэсэн 2 хэсэгтэй.
Fig. 162 Мэдээ илгээх хэсэг харагдах байдал
Мэдээ нь дараах төрлүүдийг агуулах ба нэгийг сонгож мэдээ илгээх ба шаардлагатай утгуудыг оруулж Мэдээ илгээх товч дарна.
Fig. 163 Мэдээ илгээх төрлүүд
Warning
Гарчигийн тэмдэгтийн тоо хамгийн багадаа 8, хамгийн ихдээ 100 байна.
Агуулгын тэмдэгтийн тоо хамгийн багадаа 20, хамгийн ихдээ 1000 байна.
Зөвхөн сонгосон хичээлийн бүлэгт хамаарах суралцагчдад мэдээ илгээх боломжтой.
Fig. 164 Шаардлагатай утгуудыг оруулсны дараа харагдах байдал
Багшийн ирц
Хичээл бүртгэлийн төхөөрөмж ашиглах удирдамж-д заасны дагуу багш төхөөрөмжид үнэмлэхээ уншуулж ирцээ бүртгүүлнэ. Үнэмлэх амжилттай уншигдсан тохиолдолд төхөөрөмжөөс дуут дохио өгнө. Хичээлийн хуваарьт цагийн хүрээнд буюу хичээл эхлэхээс 10 минутын өмнө, дууссанаас хойш 10 минутын дотор үнэмлэхээ уншуулсан тохиолдолд төхөөрөмжийн ногоон гэрэл асна. Хэрэв тухайн танхимын хаалга цоожтой бол цоожны түгжээ автоматаар тайлагдана.
Гараар бүртгэсэн болон бүртгэлийн төхөөрөмжид уншигдсан ирцийн мэдээллийг цахим журнал -> багшийн ирц хэсгээс харна.
Fig. 165 Цахим журнал -> Багшийн ирц хэсэг
Цахим журнал хэсгийн Багшийн ирц товч дээр дарахад тухайн хичээлийн хуваарьт хамаарах оролтууд, тэдгээрийн ирцийн төлөв болон тэмдэглэлийн мэдээлэл бүхий дараах цонх нээгдэнэ.
Fig. 166 Багшийн ирц
Багшийн ирцийн бүртгэлд үүсэх боломжит төлөв болон тэдгээрт харгалзах тэмдэглэлүүд дараах байдлаар илэрхийлэгдэнэ.
Хичээл эхлэх цагаас өмнө болон дуусах цагаас хойш үнэмлэхээ төхөөрөмжид уншуулсан тохиолдолд дараах байдлаар бүртгэгдэнэ.
Хичээл эхэлсэн цагаас хойш үнэмлэхээ төхөөрөмжид уншуулсан тохиолдолд хоцорсон хугацаа минутаар бүртгэгдэнэ.
Хичээл дуусах цагаас өмнө үнэмлэхээ төхөөрөмжид уншуулсан тохиолдолд эрт гарсан хугацаа минутаар бүртгэгдэнэ.
Хичээл эхлэх цагаас хойш ирж, дуусах цагаас өмнө гарсан тохиолдолд хоцролт болон эрт гарсан хугацаа минутаар бүртгэгдэнэ.
Хичээл эхлэх цагт үнэмлэхээ уншуулсан боловч гарахдаа уншуулаагүй тохиолдолд гарсан цаг тодорхойгүй гэж бүртгэгдэнэ.
Хичээл эхлэх цагт үнэмлэхээ уншуулаагүй боловч дуусах цагт үнэмлэхээ уншуулсан тохиолдолд ирсэн цаг тодорхойгүй гэж бүртгэнэ.
Хичээл эхлэх цаг болон дуусах цагт үнэмлэхээ төхөөрөмжид огт уншуулаагүй тохиолдолд ирээгүй төлөвөөр бүртгэгдэнэ.
Сургалтын технологи хариуцсан мэргэжилтэн багшийн ирцийг гараар бүртгэсэн тохиолдолд бүртгэсэн мэргэжилтний нэр, огноо болон тайлбар гар бүртгэл гэсэн ангиллын хамт харагдана.
Note
Бүртгэлийн асуудал: Багш үнэмлэхээ мартсан, бүртгэлийн төхөөрөмж болон системийн саатлын улмаас болон бусад шалтгаанаар үнэмлэхээ уншуулах боломжгүй тохиолдолд сургалтын технологи хариуцсан мэргэжилтэнд хандана.
Техникийн асуудал: Төхөөрөмж ажиллахгүй байх, хэвийн бус төлөв илрэх, цахилгааны тэжээл болон сүлжээний холболт тасрах, биет гэмтэл үүсэх зэрэг техникийн саатал гарсан тохиолдолд мэдээллийн технологийн хэрэглэгчид туслах мэргэжилтэнд хандана.
Tip
Бүртгэлийн төхөөрөмжид уншигдсан мэдээллийг цаг тутам системд татаж, Багшийн ирц хэсэгт бүртгэнэ. Тухайн өдрийн ирцийн мэдээлэл дараагийн өдөр хүртэл Багшийн ирц хэсэгт бүртгэгдээгүй тохиолдолд Цахим шилжилтийн газрын 7575-4400 (1152) дотуур дугаарт холбогдож шалгуулна уу.

