Microsoft 365

Цахим шуудан

Цахим шуудан үүсгэх

Багшийн мэдээллийн системийн ерөнхий цэсийн Microsoft 365 цахим шууданг сонгоно.

../_images/nuur.png

Microsoft 365 цэс

Цахим шуудангийн мэдээллийг SISi мэдээллийн системийн цахим шуудан цэсээс харах, нууц үг солих, цахим шуудангийн хаяг авах хүсэлт гаргах боломжтой. Шинээр ажилд орсон багш, ажилтан цахим шуудан шинээр үүсгэх хүсэлт гаргана. Хүсэлт гаргаснаас хойш 48 цагийн дотор цахим шуудангийн хаяг багш, ажилтны нүүр хуудас хэсэгт харагдана. Шинээр цахим шуудан үүсгэхийн тулд num.edu.mn хаяг нээлгэх товч дээр дарна.

../_images/team22.png

Цахим шуудан шинээр үүсгэх

Өөрийн нэр болон овгийн эхний үсгийг оруулан @num.edu.mn хаяг нээлгэх хүсэлтээ, тайлбарын хамт бичиж Хүсэлт илгээх товч дээр дарна.

../_images/team23.png

Цахим шуудан үүсгэх хүсэлт илгээх

Шинээр цахим шуудан үүсгэх хүсэлтийн хариуг 48 цагийн дотор шийдэж өгдөг бөгөөд таны цахим шуудан амжилттай үүссэн тохиолдолд SISi цахим шуудан цэс дотор @num.edu.mn хаяг харагдана. Нууц үг шинээр зохиохын тулд Нууц үг сэргээх товч дээр дарна.

../_images/team24.png

Цахим шуудан нууц үг сэргээх

Шаардлагын дагуу нууц үгээ оруулан Нууц үг хадгалах товч дээр даран 10 минут хүлээсний дараа өөрийн цахим шууданд нэвтрэн орох боломжтой.

../_images/team25.png

Цахим шуудан нууц үг хадгалах

Authenticator тохируулах

Office365 үйлчилгээнд бүртгэлтэй утасны дугаар ашиглан нэвтэрч ордог байсан хэрэглэгчид утасны дугаараар код авч нэвтрэх боломжгүй үед дараах байдалтайгаар харагдана. МУИС-д бүртгэлтэй цахим шуудангийн хаягийг ашиглан Office 365-руу нэвтэрч орохын тулд та өөрийн гар утсан дээр Microsoft Authenticator аппликэйшнийг суулган, тохируулга хийх шаардлагатай.

../_images/out1.png

Цахим шуудан нэвтрэх

Та цахим шууданд анх удаа нэвтэрч байгаа тохиолдолд 2FA тохируулахыг шаарддаг. Иймд та утсан дээрээ Microsoft Authenticator аппликэйшнийг суулгасан байх шаардлагатай.

../_images/out2.png

Тохиргоо хийх

Уг үйлдлийг хийхэд компьютер дээрээс цахим шуудан руугаа нэвтрэн орж, утсан дээрээ Microsoft Authenticator апп суулгана.

../_images/out3.png

Тохиргоо хийх

Дэлгэц дээр гарч ирсэн QR кодыг утсан дээрх Microsoft Authenticator апп-г нээн + тэмдэг дээр даран Work or school account сонгон уншуулна.

../_images/out4.png

Тохиргоо хийх

Дэлгэц дээр гарч ирсэн 2 орон тоог Microsoft Authenticator апп дээр бичиж оруулна.

../_images/out5.png

Тохиргоо хийх

Амжилттай оруулсны дараа таны хамгаалалт баталгаажиж, цахим шууданг гадны аюулаас хамгаална.

../_images/out6.png

Тохиргоо хийх

Office license авах хүсэлт бүртгүүлэх

МУИС -ийн нийт багш ажилчид Office програмын Desktop хувилбарыг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой байгаа бөгөөд шинээр авах хүсэлтээ доорх Form -ыг бөглөж, бүртгүүлэх боломжтой. Доорх Form-ыг бөглөхийн тулд та өөрийн цахим шуудангаар https://office.com -руу нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу. Дараах линк дээр даран форм бөглөнө үү.

Форм бөглөх

Microsoft Teams

Microsoft Teams нь байгууллага, сургуулийн хүмүүсийг зохион байгуулалттайгаар хамтран ажиллах боломжийг олгох програм юм. Сургуулийн сургалт, удирдлага, харилцаа холбоо, зохион байгуулалттай холбоотой бүхий л үйл ажиллагааг алсын зайнаас, хаанаас ч харилцан ажиллахад хамгийн тохирсон програм хангамж юм.

Та уг програмын тусламжтайгаар дараах үйлдлүүдийг хийж болно. Үүнд:

  1. Нэг болон түүнээс дээш хүмүүстэй chatting, video болон voice calling хийх боломж

  2. Файл хоорондоо хуваалцаж нэг цэгээс олон хандалтаар зэрэг засварлан ажиллах боломж

  3. Онлайнаар шууд болон бичлэг хэлбэрээр хичээлд хамрагдах

  4. Дэлгэцээ хуваалцан удирдлагын тохиргоог өгөх, авах боломж /remote control/

  5. Video conference-н дундуур танилцуулж буй дүрс, дуу бичлэгийг хуулж авах боломж

  6. Өөрт хэрэгцээт мэдээллийг хурдан шуурхай хайх

  7. Календар дээр уулзалтын өдөр тов зарлан тухайн хичээлд хамаатай оюутнуудад мэдэгдэх

  8. Багш сурагчид нь тус бүрийн хичээлээр баг үүсгэн мэдээлэл солилцон хамтран ажиллах

  9. Нэгдсэн нэг цонхноос бусад Microsoft-н програм бүтээгдэхүүн-рүү хандах боломжтой

  10. Багш сурагчдад даалгавар өгөх, үнэлэн дүгнэх гэх мэт олон давуу талтай

../_images/team1.png

Microsoft Teams

Teams шинээр үүсгэх

Багш, ажилтан нь тодорхой зорилгын хүрээнд түүндээ зориулан team үүсгэх боломжтой.

../_images/team2.png

teams

Гишүүдийн төрөл:

Owner буюу эзэмшигч нь team-ийн тохиргоог удирддаг. Тэд гишүүд нэмэх, хасах, зочдыг нэмэх, багийн тохиргоог өөрчлөх, захиргааны ажлуудыг зохицуулдаг. Нэг багт олон эзэд байж болно. Багш нар бол team-н эзэд буюу owner бөгөөд оюутнуудыг багийн гишүүнээр нэмдэг.

Member буюу гишүүд нь бусад team-ийн гишүүдтэй харилцдаг. Тэд файлуудыг үзэх, ихэвчлэн байршуулах, өөрчлөх боломжтой. Тэд мөн багийн эздийн зөвшөөрсөн үйлдэлд хамтын ажиллагааг хийдэг.

Teams шинээр үүсгэхдээ Teams цэсэд байрлах Join or create a team гэсэн товчлуур дээр дарна.

../_images/team4.png

teams үүсгэх

3 аргаар tems үүсгэх боломжтой. Үүнээс шинээр үүсгэх товчийг дарж баг үүсгэнэ.

../_images/team3.png

teams үүсгэх

Create team товч дээр даран шинэ team нээнэ. Join team with a code таныг урьж нэгдэх код өгсөн тохиолдолд тухайн кодыг хийн team-д нэгдэнэ. Тухайн team нь нээлттэй бол Public тохиргоотой байх бөгөөд та шууд тухайн team-д орж болно

Шинээр үүсгэх товч дээр дарсны дараа дараах сонголтууд харагдана. Үүнээс Хичээлд холбогдолтой багш оюутнуудын хоорондын team үүсгэх гэж байгаа учир Class төрлийг сонгоно

../_images/team5.png

teams үүсгэх

Class - Багш, оюутнуудын дунд цахим хичээл хийхэд тохиромжтой. Class төрлийг сонгосны дараа team-н нэр, тайлбар оруулах цонх гарч ирнэ.

../_images/team6.png

teams үүсгэж, нэрийг оноож, тайлбар бичнэ

Team үүссэний дараа гишүүдийг нэмнэ. Багш, Оюутан гэсэн сонголтоос сонгон нэмэх гэж буй хүний майл хаягийг оруулан нэмнэ. Мөн гишүүн нэмэхгүйгээр Skip дарж болно.

../_images/team7.png

Багш болон оюутан нэмж болно

Teams холбох

Team үүссэний дараа багш SISi дээрх Teams холболт хэсгээр тухайн хичээлийнхээ суралцагчдыг team-дээ татаж оруулна.

Багш өөрийн хичээл орж буй улирал болон хичээлийн нэрийг сонгон хэрвээ teams холбоогүй бол Шинээр холбох товч дээр дарна.

../_images/team27.png

Teams холбох

Шинээр холбох товч дарсны дараа холбоос хуулбарлан оруулах талбар гарч ирнэ.

../_images/team28.png

Teams холбох

Уг талбарт та өөрийн Teams аппликш дээр үүсгэсэн ангийн холбоосыг хуулж тавина. Үүний тулд team нэрийн ард байрлах 3 цэг дээр дарж, Get link to team дээр дарна.

../_images/team26.png

Teams холбоос хуулах

Гарч ирэх холбоосыг Copy товч дээр даран хуулж авсны дараа Шалгах товч дээр дарна.

../_images/team29.png

Teams холбоос хуулах

Багш өөрийн холбохыг хүсэж буй ангиа сонгон Холболт хийх товч дээр дарна.

../_images/team30.png

Холболт хийх

Холболт амжилттай хийгдсэн тохиолдолд дараах хуудас гарч ирэх бөгөөд ямар хичээл ямар team-тэй холбогдсон мэдээлэл харагдана. Үүний дараа та өөрийн team-дээ суралцагчид олноор нэмэх бол Гишүүд олноор нэмэх, үүссэн channel-д суралцагчид нэмэх бол Гишүүд удирдах товч дээр дарна.

../_images/team31.png

Холболт хийх