Хөтөлбөр

Суралцагч та энэ хэсгээс өөрийн сурч буй сургалтын төлөвлөгөө болон тухайн төлөвлөгөөний хичээлийн уялдаа холбоог харах боломжтой.

  • Хөтөлбөр нь:
    1. Сургалтын төлөвлөгөө

    2. Хувийн төлөвлөгөө

    3. Хос, хавсаргын хүсэлт гэсэн 3-н хэсгээс бүрдэнэ.

Сургалтын төлөвлөгөө

Та өөрийн сурч буй төлөвлөгөөнөөс ямар ямар хичээлийг судалсан болон судлаагүй, заавал болон сонгон судлах хичээлүүдээс нийт хэдэн багц цаг судалсан талаарх мэдээллээ харах, Англи хэлний ахисан дунд түвшний болзол хангасан эсэхийг мэдэх боломжтой. Мөн Боломжит үйлдэл хэсгээр өөрийн сурч буй хөтөлбөрийн Батлагдсан төлөвлөгөөг харах боломжтой.

_images/Hutulbur.PNG

Сургалтын төлөвлөгөө

Сургалтын төлөвлөгөөн дэх багцуудаас сонгон дарснаар дараах илэрц харагдана.

_images/surgalt1.png

Note

Тухайн хичээлийг судласан болон судлаагүйгээс шалтгаалан харгалзах тайлбар өөр өөр байна.

Хос, хавсаргын хүсэлт

Суралцагч та дараах шаардлагуудыг хангасан тохиолдолд хос болон хавсарга мэргэжлээр сурах хүсэлт гаргаж болно. Үүнд:

  1. Суралцаж буй үндсэн мэргэжлийнхээ сургалтын төлөвлөгөөн дэх ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийг бүрэн судалсан

  2. Мэргэжлийн хичээлийн багц цагийн 1/3-ийг амжилттай цуглуулсан

  3. Суралцах хугацааны голч дүн 2,6-аас дээш байх

_images/hos.jpg

Хос, хавсаргын хүсэлт

Tip

  • Хос болон хавсаргаар сурах хүсэлтээ тухайн хичээлийн жилийн 10 болон 3-р сард багтаан гаргана.

  • Шаардлага хангасан эсэхээс хамааран өгөх хариу өөр өөр байна.