Тэтгэлэг

МУИС-д суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор тэтгэлэг олгоно.

Хүсэлт гаргах

Системийн зүүн талд байрлах Тэтгэлэг-> Хүсэлт гаргах цэсээр тухайн улиралд зарлагдсан тэтгэлгийн мэдээлэлтэй танилцах мөн хүсэлт гаргах боломжтой.

Тэтгэлгийн мэдээлэл нь хичээлийн жил, улирал, тэтгэлгийн нэр, тэтгэлгийн төрөл, сургалтын түвшин, бүртгэл эхлэх болон дуусах огноо, төлөвийн хамт харагдана.

_images/tetgeleg.PNG

Fig. 116 Тэтгэлгийн мэдээлэл

Tip

Төлөв хэсэгт тухайн тэтгэлэгт хүсэлт гаргах боломжтой эсэх мэдээлэл байна.

Хүсэлт гаргах тэтгэлгийн Дэлгэрэнгүй товч дээр дарж тухайн тэтгэлгийн шаардлага, холбоос, мэдээллүүдтэй танилцан Хүсэлт гаргах товч дээр дарна.

_images/tetgeleg1.PNG

Fig. 117 Хичээлийн үнэлгээ

Өөрийн үндсэн мэдээллийг шалгаж, бүрдүүлэх материалуудыг файл хэлбэрээр оруулан Хүсэлт гаргах товч дээр дарж тэтгэлэгт амжилттай хүсэлт гаргана.

_images/tetgeleg2.PNG

Fig. 118 Хичээлийн үнэлгээ

Амжилтын мэдээлэл

Тун удахгүй…