SISi сургалт удирдлагын мэдээллийн систем

SISi сургалт удирдлагын мэдээллийн систем нь МУИС-ийн сургалт, удирдлага, зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг хөнгөвчлөх, чанаржуулах, шуурхай, найдвартай, ил тод, хяналттай болгох зорилготой вэбд суурилсан сургалтын мэдээллийн систем юм. Элсэлтээс төгсөлт хүртэлх сургалтын бүхий л үйл ажиллагаа уг системээр дамжиж явагдана.

Агуулга

Энэхүү гарын авлагад SISi сургалт удирдлагын мэдээллийн системийг МУИС-ийн суралцагчид хэрхэн хэрэглэх талаар тусгах бөгөөд гарын авлага нь ерөнхий цэс, үндсэн цэс болон бусад гэсэн ерөнхий агуулгатай байна.

Ерөнхий цэс хэсгээс МУИС-ийн бүх хөтөлбөр, хичээлийн хуваарь, багш ажилчид болон хичээлийн мэдээллийг харах боломжтой байна.

Үндсэн цэс хэсгээс өөрийн суралцаж буй сургалтын төлөвлөгөө харах, хувийн төлөвлөгөө зохиох, хичээл сонголт болон хөтөлбөр сонголт хийх, хичээл болон шалгалтын хуваарь харах, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах, дүнгийн мэдээлэл харах, цахим шуудан болон утасгүй сүлжээ ашиглах, шаардлагатай маягт татах, тэтгэлэгт хүсэлт гаргах, төгсөх хүсэлт гаргах болон цахим журнал хэрэглэх боломжтой байна.

Бусад хэсэгт SISi сургалт удирдлагын мэдээллийн системтэй холбоотой түгээмэл асуулт, хариулт болон холбоо барих мэдээлэл байна.

Үндсэн цэс