Утасгүй сүлжээ
Сургуулийн орчинд утасгүй сүлжээг ашиглах боломжтой бөгөөд өөрийн нэвтрэх нууц үгээ үүсгэх болно. Мөн боломжит үйлдэл хэсгийн Холболт салгах товч дээр даран хэдэн ч удаа холболтоо салган үүсгэх боломжтой.
Нууц үг үүсгэн Нууц үг хадгалах товч дээр даран сургуулийн утасгүй сүлжээнд нэвтрээрэй.
Зөөврийн компьютер ашиглан NUM утасгүй сүлжээ ашиглах
Компьютер дээр утасгүй сүлжээнд нэвтрэх тохиргоог дараах алхмуудын дагуу хийж гүйцэтгэнэ. Компьютерийн Control Panel хэсэг рүү орно.

Fig. 105 Control panel
Control Panel-ийн Network and Internet дээр дарж, Network and Sharing Center рүү орно.

Fig. 106 Network and Internet
Network and Sharing Center дэх Set up a new connection or network дээр дарж орно.

Fig. 107 Set up a new connection or network
Үүний дараа шинээр бүртгэл үүсгэх учир Manually connect to a wireless network-г сонгоно.

Fig. 108 Гараар тохиргоо хийх
Доор харуулснаар талбаруудыг бөглөж Next товч дээр дарна.

Fig. 109 Гараар тохиргоо хийх
Next дарсны дараа доорх талбар гарч ирэх бөгөөд Change connection settings дээр дарна.

Fig. 110 Гараар тохиргоо хийх
Connection болон Security хэсгийн Security-г сонгож Settings дээр дарна.

Fig. 111 Гараар тохиргоо хийх
Хамгийн дээр харагдах Verify the server’s identity by validating the certificate-н чагтыг авч хадгална.

Fig. 112 Гараар тохиргоо хийх
Гар утас ашиглан NUM утасгүй сүжлээ ашиглах
Утсан дээр утасгүй сүлжээнд нэвтрэх тохиргоог дараах алхмуудын дагуу хийж гүйцэтгэнэ.

Fig. 113 Утасны тохиргоо
Num утасгүй сүлжээнд нэвтрэхийн тулд Connections хэсэг рүү нэвтэрнэ.

Fig. 114 Утасны тохиргоо
Num утасгүй сүлжээг сонгож өөрийн СИСи нэвтрэх нэр болон утасгүй сүлжээнд нэвтрэх нууц үгээ хийж Android бол Don't validate
, IOS бол Trust
гэж сонгож өгнө.

Fig. 115 Утасны тохиргоо
Note
Хэрвээ NUM wireless-д нэвтрэх үед алдаа гарсан тохиолдолд та өмнө нь нэвтрэх оролдлого хийж байсан NUM wireless-н тохиргоог forget хийнэ үү.
Нэвтрэх үед cannot connect гэж гарч ирж байгаа тохиолдолд нууц үг буруу байх боломжтой бөгөөд өөрийн эрхээр SISi нэвтрэн орж утасгүй сүлжээний Бүртгэл хэсэгт нууц үгээ ахин оруулж хадгална уу.