Төлбөрийн мэдээлэл

Системийн зүүн талд байрлах Төлбөрийн мэдээлэл цэснээс тухайн хичээлийн жил, улиралд бүртгэгдсэн гүйлгээний мэдээлэл, гүйлгээний задаргаа, төлбөрийн Е-Баримт илгээгдсэн эсэх, төлбөр төлөх дансны мэдээлэл болон дансны үлдэгдлээ харах боломжтой.

Бүртгэгдсэн гүйлгээний мэдээллийг харахдаа хичээлийн жил, улирлыг сонгоно. Бүртгэгдсэн гүйлгээ нь тухайн хичээлийн жил, улиралд хийгдсэн орлого, зарлага, буцаалт, шимтгэл хураамж, өр болон гүйлгээний огноог агуулна.

_images/tulbur.PNG

Fig. 68 Бүртгэгдсэн гүйлгээний мэдээлэл

Хичээл сонгосон болон цуцалсан гүйлгээний задаргааг харахдаа харгалзах Боломжит үйлдэл баганын Задаргаа харах товч дээр дарна. Гүйлгээний задаргаа нь тухайн гүйлгээг хийхээс өмнөх дансны үлдэгдэл болон түвшин, тухайн гүйлгээгээр баталгаажуулж/цуцалж буй нийт багц цаг, багц цагийн нийт төлбөр, хичээлийн жагсаалт, өр, хоцорсоны хураамж болон тайлбарыг агуулсан байна.

_images/zadargaa.PNG

Fig. 69 Гүйлгээний задаргаа

Note

  • Суралцагчийн онлайн болон дансны дугаар ашиглан хийсэн гүйлгээг орлого гэж үзэх бөгөөд Орлого баганад байна.

  • Орлогыг ашиглан хичээл сонгож баталгаажуулсан мөнгөн дүнг зарлага гэж үзэх бөгөөд Зарлага баганад байна.

  • Хичээл цуцалсан тохиолдолд багц цагийн төлбөр нь журмын заалтаас хамааран SISi дансанд буцаан олгогдох бөгөөд буцаан олгогдох мөнгөн дүн нь Буцаан олголт -> SISi дансанд баганад байна.

  • Хичээл цуцалсан тохиолдолд багц цагийн төлбөр нь журмын заалтаас хамааран шимтгэлд суутгагдах бол суутгагдсан мөнгөн дүн нь Шимтгэл, хураамж, өр баганад байна. Мөн хичээл сонголтоос хоцорсны хураамж болон төлөгдсөн өр нь тус баганад байна.

  • Хичээлийн нэг багц цагийн төлбөр нь удирдах зөвлөлийн тогтоосон төлбөр, хураамжийн дагуу тооцогдоно.

Данс цэнэглэх


SISi данс цэнэглэхдээ интернет банк, банкны аппликейшн, мобайл банк ашиглах болон банкны теллерээр үйлчлүүлж МУИС-ийн бүрэлдэхүүн, салбар сургуулийн харилцах данс руу төлбөр (сургалтын төлбөр, ТҮЦ машины хураамж)-ийг шилжүүлнэ.

МУИС-ийн бүрэлдэхүүн, салбар сургуулийн харилцах данс нь системийн зүүн талд байрлах Төлбөрийн мэдээлэл цэсний SISi данс цэнэглэх хэсэгт байрлана.

_images/sisidans.PNG

Fig. 70 Төлбөр төлөх дансны жагсаалт

Дээрх МУИС-ийн бүрэлдэхүүн, салбар сургуулийн харилцах данс руу төлбөрийг шилжүүлэхдээ гүйлгээний утга/төлбөрийн зориулалт хэсэгт суралцагчийн дугаар-ыг заавал бичнэ. Жишээ нь: 23B1NUM****

Warning

  • Суралцагчийн суралцаж буй бүрэлдэхүүн, салбар сургуулиас хамааран ялгаатай данс байх учир өөрийн эрхээр орж дансны мэдээллийг харна уу.

  • Гүйлгээний утга/төлбөрийн зориулалт хэсэгт суралцагчийн дугаар-аа зөв бичиж шилжүүлсэн тохиолдолд 10-20 минутын дотор таны төлсөн төлбөр системийн зүүн талд байрлах Хичээл сонголт цэсийн SISi дансны үлдэгдэл хэсэгт харагдана.

  • Хэрэв суралцагчийн дугаараа буруу бичиж шилжүүлсэн тохиолдол өөрийн харъяа бүрэлдэхүүн, салбар сургуулийн нягтланд хандана уу.