Хичээл сонголт
Хичээл сонголтын хугацаа эхэлсэн тохиолдолд системийн зүүн талд байрлах Хичээл сонголт цэсээр дамжуулан тухайн улиралд үзэх гэж буй хувийн төлөвлөгөөнд төлөвлөсөн хичээлүүдийг сонгон баталгаажуулах юм.
Төлөвлөгөө хэсэгт суралцагчийн сурч байгаа үндсэн төлөвлөгөө харагдана. Хэрэв хос, хавсарга хөтөлбөрөөр зэрэг сурч байгаа бол хичээл сонголт хийх гэж буй сургалтын төлөвлөгөөг сонгох шаардлагатай.
Хичээл баталгаажуулалт нь 3 хэсэгтэй байна. Үүнд:
Төлөвлөсөн
Төлөвлөсөн хичээлийн жагсаалтаас хуваарь сонгох
Сонгосон
Сонгосон хичээлийн хуваарийг баталгаажуулах, цуцлах, төлбөр төлөх
Баталгаажуулсан
Баталгаажуулсан хичээлийн хуваарийг хянах, цуцлах, солих
Төлөвлөсөн хичээлийн жагсаалтаас хуваарь сонгох
Төлөвлөсөн хэсэгт суралцагчийн хувийн суралцах төлөвлөгөөний тухайн улиралд судлахаар оруулсан хичээлийн жагсаалт харагдана. Сонгох боломжтой хичээл дээр Сонгох товч харагдах бөгөөд хичээлийн нэр дээр даран хичээлийн мэдээлэлтэй танилцаж болно.
Note
Сонгох товч харагдахгүй бол тухайн хичээлийн хуваарь бэлэн биш байгаа бөгөөд харгалзах тайлбар бичигдсэн байна.
Хэрэв тухайн хичээлийг сонгох үед нийт нийт суудлын тоонд багтахгүй бол хүлээлгийн жагсаалтанд бүртгүүлж болно. Хүлээлгийн жагсаалтанд байгаа суралцагч тухайн хичээл дээр сул суудал гарвал хүлээлгийн жагсаалтын дагуу бүртгүүлэх боломжтой болно. Хүлээлгийн жагсаалтад орсон тохиолдолд дараах байдлаар харагдана.
Жагсаалт харах товч дарж тухайн хуваарьт нийт хэдэн суралцагч хүлээлгийн жагсаалтад байгааг харах боломжтой ба Жагсаалтаас гарах товч дээр даран хүлээлгийн жагсаалтаас гарч болно.
Төлөвлөсөн хэсэгт байрлах хичээлүүдээс нэгийг нь сонгон Сонгох товчийг дарж тухайн хичээлд тавигдсан хичээлийн хуваарийг харах, сонгох үйлдлийг хийнэ. Мөн тухайн хичээлийн хуваарь дээр нийт суудлын тоо болон үлдсэн суудлын тоо харагдана.
Лекцийн хуваарийг сонгоход тухайн лекцэд харгалзах семинар эсвэл лаборатори автоматаар гарч ирэх ( Тухайн хичээл нь лекцгүй хичээл бол бусад хэлбэрээс эхлэн сонгоно ) ба хуваариудаа бүрэн сонгосны дараа Сонгох товчийг дарж сонгоно.
Warning
Хичээлийн хуваарийг Бүртгэл, дүн шинжилгээний төвийн хичээл зохицуулалт хариуцсан мэргэжилтэн тавьдаг тул хуваарьтай холбоотой асуудлаар холбогдох мэргэжилтэнд хандана. Энд дарж Бүртгэл, дүн шинжилгээний төвийг сонгон холбогдох мэдээллийг харна уу.
Тухайн хичээлийг сонгох үед мэдэгдэл ирэх бөгөөд мэдэгдлийг системийн баруун дээд буланд байрлах хонхны товч дээр дарж харна.
Дарсны дараа мэдэгдэл нь дараах байдлаар харагдана.
Хуваарь сонгосон хичээлийг баталгаажуулах, цуцлах
Сонгосон хэсэгт хичээлийн хуваарь сонгосон баталгаажуулахад бэлэн болсон хичээлийн жагсаалт харагдана.
Хасах товчийг дарснаар хичээл цуцлагдан 1-р шатанд буцан шилжих үйдлийн аль нэгийг нь сонгоно.
Баталгаажуулах товчийг дарснаар төлбөр төлөх хэсэгт шилжинэ.
Баталгаажуулалт буюу төлбөр төлөх хэсэг
1. Баталгаажуулах хичээл сонгох
Баталгаажуулах хичээлийн сонгох хэсэгт хуваарь сонгон баталгаажуулахад бэлэн болсон хичээлийн жагсаалт гарч ирнэ. Уг хэсэгт хичээлийн нэр, хичээлийн нэг багц цагийн төлбөр, нийт багц цагийн төлбөрийн мэдээллийг баганаар харуулна.
Баталгаажуулах гэж буй хичээлийг сонгосноор тухайн хичээлд харгалзах төлбөл зохих төлбөрийн мэдээлэл харагдана.
Нийт сонгосон хичээлийн төлбөр хэсэгт төлбөр бодохоор сонгосон хичээлүүдийн нийт бодогдсон төлбөр харагдана. Хичээлийн нэрийн өмнө байрлах сонгох хэсгийг дарж сонгож/сонгосныг цуцалж өгснөөр тухай хичээлийн бодогдсон төлбөр нийт сонгосон хичээлийн төлбөрт нэмэгдэн/хасагдан бодогдоно. Энэ бүх хичээлийн төлбөрийг нэг үйлдлээр зэрэг төлөх, эсвэл сонгосон хичээлүүдээр төлөх боломжийг олгоно.
Хоцорсон хураамж хэсэгт журмын дагуу хоцорсон бүртгэлийн хураамж тооцохоор бол тухайн тооцсон төлбөрийн дүнг харуулна.
Нийт төлбөл зохих хэсэгт нийт сонгосон хичээлийн төлбөр болон хоцорсон бүртгэлийн хураамжийг тооцон гаргасан нийт хэрэглэгчийн төлөх төлбөр байрлана.
2. Төлбөрийн хэлбэр сонгох
Сургалтын төлбөрийг дараах 2 хэлбэрээр төлөх боломжтой.
Дансны үлдэгдлээр төлөх
Онлайнаар төлөх
2.1. Дансны үлдэгдлээр төлөх
Дансны үлдэгдлээр төлөх хэсэгт суралцагчийн дансны үлдэгдлийн илүү төлөлтөөр төлөгдөх боломжтой төлбөрийн хэмжээ харагдана. Дансны үлдэгдэл дэх илүү төлөлтийн хэмжээ нь нийт төлбөл зохих хэмжээнээс их юм уу тэнцүү бол хичээлийг шууд баталгаажуулж болно.
Дансны үлдэгдлээр сургалтын төлбөрийг төлөхийн тулд та SISi дансаа цэнэглэх шаарлагатай бөгөөд Данс цэнэглэх заавартай танилцана уу. SISi данс цэнэглэсний дараа дараах байдлаар харагдана.
Warning
Данс цэнэглэх үйлчилгээг ашиглан дансаа цэнэглэснээр дансны үлдэгдэлд төлсөн дүн нэмэгдэж орох бөгөөд Дансны үлдэгдлээр баталгаажуулах товч дарж баталгаажуулалтаа хийхийг анхаарна уу.
2.2. Онлайнаар төлөх
Онлайнаар төлөх хэсэгт дансны үлдэгдэл дэх илүү төлөлтийн хэмжээ нь нийт төлбөл зохих хэмжээнээс бага бол дутуу төлбөрийг картаар төлөх боломжийг олгох бөгөөд картаар төлөгдөх төлбөрийн хэмжээ харагдана.
Онлайнаар төлбөр төлөх дараах 3 хэлбэр байна. Үүнд:
Хаан банкны онлайн гүйлгээний эрхтэй карттай бол Хаан банкны картаар
Голомт банкны онлайн гүйлгээний эрхтэй карттай бол Голомт банкны картаар
Голомт банкны SocialPay аппликейшнтэй бол Socialpay
Та онлайнаар төлбөр төлөх хэлбэрээ сонгон Үргэлжлүүлэх товч дээр дарснаар банкны онлайн төлбөр төлөлтийн систем рүү шилжинэ.
Банкны онлайн систем рүү шилжсэн үед тухай системүүдээс тавигдах шаардлага, талбарын утгыг биелүүлж төлбөрийг төлөх хэсгийг дуусгахыг анхаарна уу!
Хичээл амжилттай баталгаажсан эсэхийг шалгах
Хичээл баталгаажуулалт амжилттай болсон тохиолдолд баталгаажсан хичээл дараах байдлаар харагдана.
Баталгаажуулсан хэсэгт орсон хичээлийг баталгаажуулалтын хугацаанд цуцлах болон хичээлийн хуваарийг солих үйлдэл хийж болно. Баталгаажсан хичээлүүдийн жагсаалт суралцагчийн эрхийн нүүр хэсэгт харагдана.