Нүүр хуудас
Системийн нүүр хуудсанд ерөнхий мэдээлэл, тухайн улиралд судлаж буй хичээлүүд, мэдээ мэдээллийн хамт харагдана.
Мэдээлэл хэсэгт хичээл баталгаажуулалт, санал өгөх, шалгалтын хуваарь тавигдсан гэх мэт системийн зүгээс илгээж буй мэдээллүүдээс гадна багш, мэргэжилтэнгүүдээс танд илгээсэн мэдээллүүд гарч ирнэ.
Судалж буй хичээлүүд хэсэгт тухайн улиралд судалж буй хичээлүүдийн мэдээлэл харагдах ба хичээлийн мэдээлэл, хуваарийг харах, журнал ашиглах, хичээл зааж буй багшийн teams-д орох боломжтой.
Журнал
Журнал хэсэгт багшийн бүртгэсэн ирцийн мэдээлэл болон өгсөн даалгаврыг харах, буцаан даалгавраа илгээх, багшийн өгсөн үнэлгээг харах гэх мэт боломжууд байна.
Журнал нь даалгавар, ирц, тэмдэглэл гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Даалгавар хэсэгт багшийн өгсөн даалгавруудын мэдээлэл, авсан онооны хамт хүснэгт хэлбэрээр харагдана.
Мөн тухайн даалгаварт харгалзах Дэлгэрэнгүй багана дээр дарснаар тухайн даалгаврын дэлгэрэнгүй мэдээлэл харагдана.
Warning
Илгээх даалгаврын нэр тусгай тэмдэгт агуулахгүй байх. ( Тусгай тэмдэгтэнд: #,/,”,’ гэх мэт )
Тухайн даалгаварт олон файл илгээж байгаа тохиолдолд WINRAR болгон оруулна.
Тухайн даалгаврын гүйцэтгэх хугацаа дууссан бол файл илгээх хэсэг гарч ирэхгүй.
Ирц хэсэгт тухайн хичээл дээр суралцагч таны лекц, семинар, лабораторийн ирцийн бүртгэл оролт тус бүрээр тайлбарын хамт харагдана.
Warning
Ирц бүртгэл нь суралцагч таны сонгосон хуваарийн дагуу багшийн бүртгэсэн бүртгэл болно.
Зарим оролт дээр багш ирц бүртгээгүй бол хоосон харагдана.
Тухайн өдрийн ирцийг буруу бүртгэсэн тохиолдолд бүртгэл хийсэн багшид хандана.
Тун удахгүй…