Хөтөлбөр
Системийн зүүн талд байрлах Хөтөлбөр цэснээс сурч буй сургалтын төлөвлөгөө болон тухайн төлөвлөгөөний хичээлийн уялдаа холбоог харах боломжтой.
- Хөтөлбөр нь:
Сургалтын төлөвлөгөө
Хувийн төлөвлөгөө
Хос, хавсаргын хүсэлт гэсэн 3-н хэсгээс бүрдэнэ.
Сургалтын төлөвлөгөө
Хөтөлбөр->Сургалтын төлөвлөгөө цэсээр өөрийн сурч буй төлөвлөгөөнөөс ямар ямар хичээлийг судалсан болон судлаагүй, заавал болон сонгон судлах хичээлүүдээс нийт хэдэн багц цаг судалсан талаарх мэдээллээ харах, Англи хэлний ахисан дунд түвшний болзол хангасан эсэхийг мэдэх боломжтой.
Мөн боломжит үйлдэл хэсгээр өөрийн сурч буй хөтөлбөрийн Батлагдсан төлөвлөгөөг харах боломжтой.
Сургалтын төлөвлөгөөн дэх багцуудаас сонгон дарснаар дараах илэрц харагдана.
Note
Тухайн хичээлийг судалсан төлөвөөс хамааран харгалзах тайлбар өөр өөр байна.
Хос, хавсаргын хүсэлт
Хөтөлбөр->Хос, хавсаргын хүсэлт цэсээр орж шаардлагуудыг хангасан тохиолдолд хос болон хавсарга мэргэжлээр сурах хүсэлт гаргаж болно. Үүнд:
Суралцаж буй үндсэн мэргэжлийнхээ сургалтын төлөвлөгөөн дэх ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийг бүрэн судалсан
Мэргэжлийн хичээлийн багц цагийн 1/3-ийг амжилттай цуглуулсан
Суралцах хугацааны голч дүн 2,6-аас дээш байх
Tip
Суралцагч хос болон хавсарга мэргэжлээр сурах хүсэлтээ тухайн хичээлийн жилийн 10 болон 3-р сард багтаан гаргана.
Шаардлага хангасан эсэхээс хамааран харгалзах хариу өөр байна.