Дүнгийн мэдээлэл
Системийн зүүн талд байрлах Дүнгийн мэдээлэл цэснээс өөрийн нийт суралцсан хугацааны дүнгийн мэдээлэл, задаргаа болон дүнгийн үзүүлэлтийг харах боломжтой.
Дүнгийн мэдээлэл нь суралцагчийн сурлагын чанарыг улирлаар болон нийт суралцсан хугацааны голч оноо, голч дүнгээр гаргасан тодорхойлолт байна.
Боломжит үйлдэл хэсгийн Дүнгийн мэдээлэл хэвлэх товч дарж өөрийн дүнгийн тодорхойлолтыг нийт суралцсан хугацаагаар болон улирлаар сонгон хэвлэх боломжтой.
Мэдээлэл хэсгээс өөрийн нийт суралцсан хугацааны судалсан багц цаг, голч оноо, голч дүн, цуглуулсан багц цаг, голч оноо, голч дүнг харж болно.
Суралцагч өөрийн сурлагын чанар-ыг сурч буй хөтөлбөрийн, харъяа сургуулийн болон МУИС-ийн хүрээнд дараах байдлаар харах боломжтой.
Дүнгийн задаргаа харахдаа хичээлийн жил, улирлыг сонгон Задаргаа харах товч дээр дарна.
Дүнгийн задаргааны хэсэгт суралцагчийн авбал зохих 100 оноог журмын дагуу багш O1,O2,O3 гэсэн 3 хэлбэрээр хувааж дүгнэсэн задаргаа байна.
Warning
Хэрэв задаргаа харах хэсэгт багшийн оруулсан оноо зөрүүтэй байвал тухайн хичээл заасан багшид хандана.
Дүнгийн үнэлгээний тайлбарыг МУИС-н Дотоод дүрэм, Журам-н Сургалтын үйл ажиллагааны журмаас харж болно.
Tip
Голч оноо - Багц цаг бүхий хичээл бүрээр суралцагчийн авсан оноог багц цагаар нь үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг багц цагийн нийлбэрт хувааж (арифметикийн жинлэсэн дундаж), таслалаас хойш нэг орны нарийвчлалтай бодож гаргана.
Голч дүн - Суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын тоон болон чанарын үнэлгээний нэгдэл бөгөөд голч онооны адил аргачлалаар бодно.
Хичээлийн үнэлгээг “Хувьчилсан оноо”-гоор үнэлж, “Үсгэн” болон “Тоо”-гоор илэрхийлсэн дүнг дараах хүснэгтийн дагуу харгалзуулна. Үүнд:
Суралцагчийг үнэлэхдээ хувьчилсан оноо, тоо болон үсгээр илэрхийлсэн дүнгээс гадна “NA”, “U”, “S”, “G”, “W”, “WF”, “NR”, “R”, “I”, “E”, “”CA”, “CR”, “RC” нэмэлт үсгэн тэмдэглэгээг хэрэглэнэ.
Warning
Нийт суралцсан хугацааны голч оноо болон голч дүнг бодохдоо 1 хичээлийг олон удаа сонгож судалсан бол хамгийн сүүлд авсан дүнгээр бодно.
G, WF, CR, RC үнэлгээнээс бусад нэмэлт үнэлгээнүүд голч оноо болон голч дүн бодоход нөлөөлөхгүй.
Тухайн улиралд судалж буй хичээлийн дүнг багш системд оруулсан шалгалтын хуваарийн дагуу шалгалт авсан өдрөөс эхлэн ажлын 5 хоногийн дотор оруулна.
Багш G, I, E, W, WF үнэлгээг оруулах эрхтэй. Эдгээрээс бусад үнэлгээг Бүртгэл, дүн шинжилгээний төвийн дүн бүртгэл хариуцсан мэргэжилтэн оруулна.
Өмнөх улирлын дүн зөрүүтэй тохиолдолд багш дүн оруулах эрхгүй бөгөөд энэ тохиолдолд Бүртгэл, дүн шинжилгээний төвийн дүн бүртгэл хариуцсан мэргэжилтэнд хандана.