Хөтөлбөр сонголт

Бакалаврын өдрийн ерөнхий суурь хөтөлбөрийн суралцагчдын мэргэжлийн хөтөлбөр сонгох үйл ажиллагаа нь дараах үе шаттайгаар цахим хэлбэрээр явагдана. Үүнд:

  1. Тандалт, санал

    ( Суралцагч SISi сургалт удирдлагын мэдээллийн системээр тандалт, санал өгнө.)

  2. Баталгаажуулалт

    ( Суралцагч SISi сургалт удирдлагын мэдээллийн системээр баталгаажуулалт хийнэ.)

  3. Баталгаажуулалт (СХЧББГазар)

    ( Суралцагч Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газарт өөрийн биеэр очиж үлдсэн хөтөлбөрөөс сонголт хийнэ.)

Дээрх үе шатууд эхлэхээс өмнө журамд заасан томъёоны дагуу Цахим шилжилтийн бодлогын газар суралцагчийн оноог тооцоолж онооны жагсаалт -ыг гаргана. Онооны жагсаалтыг онооны үзүүлэлт хэсгээс харна.

Warning

Энэхүү цэс нь зөвхөн бакалаврын өдрийн ерөнхий суурь хөтөлбөрийн суралцагчдад хамааралтай болно.

** Онооны үзүүлэлт **


Онооны жагсаалт гарсаны дараа Хөтөлбөр сонголт -> Онооны үзүүлэлт цэсээр орж онооны үзүүлэлт, онооны жагсаалт болон өөрийн тооцоолсон оноог харах боломжтой. Мөн мэргэжлийн хөтөлбөр сонгох журмыг харах боломжтой байна.

_images/statistic.PNG

Fig. 41 Онооны үзүүлэлт (Тандалт, санал өгөхөөс өмнө харагдах байдал)

Note

  • Болзол хангаагүй тохиолдолд онооны үзүүлэлт хэсэг хоосон байна.

  • Хэрэв тандалт, санал өгөөгүй тохиолдолд онооны жагсаалт хэсэг хоосон байна.

Тандалт, санал өгсөний дараа Онооны жагсаалт хэсэгт тандалт, санал өгсөн хөтөлбөр тус бүрээр одоогоор эзэлж буй байр, хяналтын тоо болон нийт санал өгсөн суралцагчийн тоо харагдана.

_images/statistic1.PNG

Fig. 42 Онооны үзүүлэлт (Тандалт, санал өгсөний дараа харагдах байдал)

Warning

  • Мэргэжлийн хөтөлбөр сонгох журмын дагуу болзол хангасан эсэх болон суралцагчийн оноог тооцоолж байгаа тул журамтай сайтар танилцана уу.

Тандалт, санал


Тандалт, саналын хугацаа эхэлсэн тохиолдолд зүүн цэсний Хөтөлбөр сонголт -> Тандалт, санал цэсээр орж мэргэжлийн хөтөлбөрүүдэд тандалт, санал өгөх бөгөөд дараах байдлаар харагдана. Бүлэг тус бүрт хөтөлбөр сонгох сонголтууд байх бөгөөд тус сонголтуудад харгалзах Хөтөлбөр сонгох товч дээр дарна.

_images/sanal1.PNG

Fig. 43 Тандалт, санал өгөх хэсэг

Хөтөлбөр сонгох товч дээр дарсаны дараа сонгох боломжтой хөтөлбөрийн жагсаалт гарч ирэх бөгөөд нэг хөтөлбөр сонгон Сонгох товч дээр дарж тандалт, санал өгнө.

_images/sanal2.PNG

Fig. 44 Сонгох боломжтой хөтөлбөрийн жагсаалт

Сонгох товч дарсны дараа “Амжилттай.” гэсэн мэдэгдэл гарч ирсэн тохиолдолд тухайн хөтөлбөрт амжилттай тандалт, санал өгсөнд тооцно.

_images/sanal4.PNG

Fig. 45 Мэдэгдэл

Хөтөлбөрөө амжилттай сонгосны дараа тандалт, санал өгсөн хөтөлбөрүүд нь дараах байдлаар харагдана. Мөн Боломжит үйлдэл хэсгийн Өгсөн тандалт, саналууд харах товч дээр дарж өмнө болон одоогийн өгсөн тандалт, саналуудыг харах боломжтой.

_images/sanal3.PNG

Fig. 46 Амжилттай тандалт, санал өгсөн хөтөлбөрүүд

Мөн тухайн сонголтонд харгалзах Хасах товч дээр дарж тандалт, санал өгсөн хөтөлбөрийг хасах боломжтой.

Warning

  • Бүрэлдэхүүн/салбар сургуулиас хамааран тандалт, санал өгөх сонголтын тоо ялгаатай байна.

  • Мэргэжлийн хөтөлбөр баталгаажуулалтын үеэр зөвхөн тандалт, санал өгсөн мэргэжлийн хөтөлбөрүүдээс сонгож баталгаажуулах тул сонголтоо зөв хийнэ үү.

Баталгаажуулалт


Баталгаажуулалтын хугацаа эхэлсний дараа Хөтөлбөр сонголт -> Баталгаажуулалт цэсээр орж тандалт, санал өгсөн хөтөлбөрүүдийн жагсаалтыг харна. Уг жагсаалт нь хөтөлбөр тус бүрийн нийт хяналтын тоо, үлдсэн хяналтын тоо, одоогоор эзэлж буй байр, төлөв болон баталгаажуулалт явагдах хугацааг агуулсан байна.

_images/batal.PNG

Fig. 47 Тандалт, санал өгсөн хөтөлбөрүүдийн жагсаалт

Note

  • Тухайн хөтөлбөрийн хяналтын тоонд хараахан багтаагүй бол үлдсэн хяналтын тоонд хараахан багтаагүй, хяналтын тоо дууссан бол хяналтын тоо дууссан, хяналтын тоонд багтсан бол хяналтын тоонд багтсан төлөв харагдана.

  • Тухайн хөтөлбөрийн үлдсэн хяналтын тоонд одоогоор эзэлж буй байр багтаж байвал хяналтын тоонд багтсан гэж үзнэ.

Хяналтын тоонд багтсан хөтөлбөрүүдээс зөвхөн нэг хөтөлбөрийг сонгож Баталгаажуулах товч дээр даран сонгосон хөтөлбөрийг баталгаажуулах бөгөөд баталгаажуулалт хийхийн өмнө дараах анхааруулга гарч ирнэ.

_images/batal5.PNG

Fig. 48 Анхааруулга

Гарч ирсэн анхааруулгатай сайтар танилцсаны дараа “Тийм. Зөвшөөрч байна.” гэсэн хэсгийг сонгож Баталгаажуулах товч дээр дарснаар таны сонгосон хөтөлбөр баталгаажна. Баталгаажсан хөтөлбөр дараах байдлаар харагдана.

_images/batal3.PNG

Fig. 49 Хөтөлбөр баталгаажуулсаны дараах харагдах байдал

Warning

  • Зөвхөн тандалт, санал өгсөн хөтөлбөрүүдээс нэг хөтөлбөр сонгож баталгаажуулна.

  • Нэгэнт баталгаажуулсан хөтөлбөрийг буцаах боломжгүй тул сонголтоо зөв хийнэ үү.

Баталгаажуулалт (СХЧББГазар)


Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журмын 3.3.10-тай танилцана уу.

Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журмыг энд дарж харна уу.