Дотуур байр

Суралцагч та энэ хэсгээр дамжуулан МУИС-ийн оюутны дотуур байранд орох хүсэлтээ илгээх, дотуур байр болон өрөөгөө сонгож баталгаажуулна. Дотуур байранд орох үйл ажиллагаа нь хоёр үе шаттай, цахим хэлбэрээр явагдана. Үүнд:

  • Хүсэлт гаргах

  • Баталгаажуулах

Хүсэлт гаргах

Хүсэлт гаргах хугацаа эхэлсэн тохиолдолд зүүн цэсний Дотуур байр -> Хүсэлт гаргах цэсээр орж хүсэлт гаргах байр, давхар сонгох сонголтууд байх бөгөөд тус сонголтуудад харгалзах Сонгох товч дээр дарна.

_images/d1.PNG

Хүсэлт гаргах хэсэг

Сонгох товч дээр дарсаны дараа сонгох боломжтой байр болон давхрын мэдээлэл гарч ирэх бөгөөд байр давхрыг сонгон Сонгох товч дээр дарна.

_images/d10.PNG

Байр давхар сонгох хэсэг

Байр, давхрын сонголт хийсний дараа дараах байдлаар харагдана.

_images/d5.PNG

Байр, давхрын сонголт хийсний дараа харагдах байдал

Хүсэлт гаргах товч дээр даран хүсэлтээ илгээх бөгөөд хүсэлт илгээгдэхийн өмнө дараах анхааруулга гарч ирнэ.

_images/d7.PNG

Анхааруулга

Гарч ирсэн анхааруулгатай танилцсаны дараа “Тийм. Итгэлтэй байна.” гэсэн хэсгийг сонгож Үргэлжлүүлэх товч дээр дарна. Товч дарсны дараа “Амжилттай хадгаллаа!” гэсэн мэдэгдэл гарч ирсэн тохиолдолд тухайн хүсэлт амжилттай гаргасанд тооцно.

_images/d8.PNG

Мэдэгдэл

Гаргасан хүсэлт нь дараах байдлаар харагдах ба хүсэлт гаргасан байр болон давхрыг солих боломжтой байна.

_images/d5.PNG

Хүсэлт гаргасны дараа харагдах байдал

Баталгаажуулах

Дотуур байрны хүсэлт баталгаажуулах хугацаа эхэлсэн тохиолдолд зүүн цэсний Дотуур байр -> Баталгаажуулах цэсээр орж хүсэлт гаргасан байрны өрөөг баталгаажуулах бөгөөд дараах байдлаар харагдана.

_images/dbb2.PNG

Баталгаажуулалт харагдах байдал

Гарч ирэх боломжит өрөөнүүдээс нэгийг сонгон Сонгох товч дарна.

_images/dbb2.PNG

Дотуур байрны өрөө сонгох хэсэг

Warning

Тухайн өрөөний багтаамж дүүрсэн тохиолдолд өрөөг сонгох товч сонгогдохгүй идэвхгүй байх ба сонгосон суралцагчдын тоо/ баталгаажуулсан суралцагчдын тоо-г харна уу.

Сонгох товч дарсны дараа сонгосон өрөө нь дараах байдлаар харагдах бөгөөд Баталгаажуулах товч дээр дарж дотуур байрны төлбөр төлөх хэсэгт шилжинэ.

_images/dbb6.PNG

Сонгосон өрөөний мэдээлэл

Төлбөр төлөх хэсэгт “Дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна. Та баруун талд байрлах Туслах мэдээлэлтэй танилцаж дансаа цэнэглэнэ үү.” гэсэн хариу өгөх ба дотуур байрны Данс цэнэглэх заавартай танилцана уу.

_images/dbb7.PNG

Төлбөр төлөх хэсэг

Warning

Сонгосон өрөөний төлбөрийг 24 цагийн дотор төлснөөр баталгаажуулалт бүрэн хийгдэнэ.

Дотуур байрны данс цэнэглэсний дараа дараах байдлаар харагдах бөгөөд Төлбөрийг данснаас авах товч дээр даран тухайн сонгосон өрөөг баталгаажуулна.

_images/dbb9.PNG

Дансны үлдэгдэл цэнэглэсний дараа харагдах байдал

Баталгаажуулсан дотуур байрны өрөөний мэдээлэл нь дараах байдлаар харагдана.

_images/dbb5.PNG

Баталгаажуулсан өрөөний мэдээлэл

Данс цэнэглэх


Данс цэнэглэхдээ интернет банк, банкны аппликейшн, мобайл банк ашиглах болон банкны теллерээр үйлчлүүлж МУИС-ийн харилцах данс руу төлбөр (дотуур байрны)-ийг шилжүүлнэ. Суралцагчийн дотуур байрны төлбөр төлөх данс зүүн талд байрлах Дотуур байр цэсний Туслах мэдээлэл хэсэгт байрлана.

_images/dbb3.PNG

Төлбөр төлөх дансны жагсаалт

Шилжүүлэг хийхдээ гүйлгээний утга/төлбөрийн зориулалт хэсэгт

  1. Суралцагчийн дугаар

  2. Овог нэр

  3. Утасны дугаар -ыг заавал бичнэ. Жишээ нь: 23B1NUM**** Ц.Ананд 99000000

Warning

  • Гүйлгээний утга/төлбөрийн зориулалт хэсэгт Суралцагчийн дугаараа зөв бичиж шилжүүлсэн тохиолдолд 10-20 минутын дотор таны төлсөн төлбөр Дотуур байр цэсийн Дансны үлдэгдэл (дотуур байрны) хэсэгт харагдана.

  • Хэрэв суралцагчийн дугаараа буруу бичиж шилжүүлсэн мөн гүйлгээний утгаа буруу хийсэн тохиолдолд Ахлах нягтлан бодогч ( 77307730-1189 ) -д хандана уу.