Суралцагч болох

Бүртгэл цэсний идэвхтэй бүртгэл хэсэгт бүртгүүлсэн хөтөлбөрүүдийн мэдээлэл байна. Тухайн хөтөлбөрийн төлөв, шалгалтын хуваарь, шалгалтын онооны мэдээлэл харгалзах хүснэгтэд байна.

Суралцагч болох эрх олгогдсон төлөвтэй шалгалт болон үндсэн шаардлагыг бүрэн хангасан хөтөлбөрт Суралцагч болох товч идэвхтэй байна.

Суралцагч болох товч дарж зөвшөөрлийн хуудас руу шилжинэ.

Logo

Fig. 87 Зөвшөөрлийн хуудас

Алхам 1. Зөвшөөрлийн хуудас

Суралцагчийн хувийн мэдээллийг бүртгэж, суралцах хугацаанд сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээлэл боловсруулах тушаал шийдвэр, тодорхойлолт гаргах, боловсролын асуудал эрхэлсэн болон бусад төрийн захиргааны төв байгууллагын системд бүртгэх статистик мэдээ тайлан гаргах зэрэгт бүртгэн цуглуулж, боловсруулан ашиглах тухай зөвшөөрлийн хуудастай танилцаж, зөвшөөрч байгаа тохиолдолд ☑ Тийм, зөвшөөрч байна товчийг дарна. Тухайн сонгосон хөтөлбөрт суралцагч болох асуултад зөвшөөрч байгаа тохиолдолд ☑ Тийм, зөвшөөрч байна товчийг дарж үргэлжлүүлнэ.

Logo

Fig. 88 Зөвшөөрлийн хуудас

Алхам 2. Бүртгэлийн маягт бөглөх

Бүртгэлийн маягтыг үнэн зөв, бүрэн бөглөж Үргэлжлүүлэх товчийг дарж үргэлжлүүлнэ.

Logo

Fig. 89 Бүртгэлийн маягт

Алхам 3. Суралцагч болох

Тухайн сонгосон сургууль, хөтөлбөрийг нягталж Суралцагч болох товч дарна.

Logo

МУИС-д суралцах эрх олгогдоно.

Logo

Fig. 90 Суралцах эрх

Суралцагчийн дугаар болон нууц үгийг ашиглан холбоосоор МУИС-ийн нэгдсэн хандалтын орчинд нэвтэрнэ үү.

Logo

Fig. 91 Нэгдсэн хандалтын орчин