Зэргийн бус сургалт

Зэргийн бус сургалтын цэс рүү орсноор бүртгэл явагдаж буй сургалтын нэр, бүртгэлийн хугацаа, сургалт үргэлжлэх хугацааны мэдээллүүд байна.

Logo

Fig. 71 Хүсэлт гаргах

Зэргийн бус сургалтад бүртгүүлэхдээ Хүсэлт гаргах товч дарж бүртгэлийн хуудас руу шилжинэ.

Logo

Fig. 72 Хүсэлт гаргах

Алхам 1. Хувийн мэдээлэл

Хувийн мэдээллийг Засах товч дарж мэдээллийг бүрэн оруулж Хадгалах товч дарна.

Logo

Fig. 73 Зөвшөөрлийн хуудас

Алхам 2. Хичээл сонгох

Хичээл сонгох хэсэгт хичээлийн нэр, багц цаг, төлбөр, хуваарийн мэдээлэл жагсаалтаар харагдана. Хуваарь тавигдаагүй хичээлийг сонгох боломжгүй.

Logo

Fig. 74 Хичээл сонгох

Хичээлийн хуваарийг сонгохдоо Хуваарь сонгох товчийг дарна. Лекц, семинарын цаг, хичээлийн өрөөнөөс тохирох хуваарийг сонгоно.

Logo

Fig. 75 Хуваарь сонгох

Алхам 3. Баталгаажуулах

Баталгаажуулах хэсэгт сонгосон хичээлийн тоо, нийт багц цаг, сонгосон хичээлүүд, төлбөрийн мэдээлэл байна. QPay төлбөр үүсгэх товч дарж төлбөр төлснөөр сонгосон хичээл баталгаажна.

Logo

Fig. 76 Баталгаажуулах

Бүртгэлийн хураамжийг төлсний дараа системд мэдээлэл шинэчлэгдэж “Амжилттай” мэдэгдэл харуулна .

Warning

Бүртгэлийн хураамж таны данснаас хасагдсан боловч системд баталгаажаагүй тохиолдолд МУИС-ийн Цахим Шилжилтийн Газар-тай 7730-7730 (1157) дугаараар холбогдоно уу.