Нэгдсэн бүртгэлийн систем
Энэхүү систем нь МУИС-ийн бакалаврын өдөр (элсэлтийн ерөнхий шалгалтын оноо шаардахгүй), орой, эчнээ, магистр, докторын хөтөлбөр болон зэргийн бус сургалт болон иргэний сургалтад элсэн суралцах хүсэлт гаргах, гадаадын болон дотоодын их, дээд сургуулиас МУИС-д шилжин суралцах хүсэлт гаргах, мөн МУИС-ийн бүрэлдэхүүн/салбар сургуульд суралцагчид хөтөлбөр хооронд шилжин суралцах хүсэлт гаргах зэрэг элсэлт, шилжилтийн үйл ажиллагаанд зориулагдсан систем юм.
Энэхүү гарын авлагыг ашиглан нэгдсэн бүртгэлийн системд бүртгүүлэх болон нэвтрэх, элсэлт, шилжилт, зэргийн бус сургалт, иргэний сургалтын бүртгэлд хүсэлт гаргах, суралцагч болох, хувийн мэдээллээ шинэчлэх, бүртгэлийн хураамж төлөх, шалгалтын дүн харах, зэргийн бус сургалтын хичээлийн хуваарь, шалгалтын хуваарь, эцсийн дүн харах боломжтой. Бүртгэл зарласан хугацаанд бүртгүүлэгч хүсэлтээ нэгдсэн бүртгэлийн системээр дамжуулан хүсэлтээ цахимаар гаргана.
Нэгдсэн бүртгэлийн системийг ашиглах заавартай доорх холбоосоор орж танилцана уу.
Үндсэн цэс
Ерөнхий цэс
Warning
МУИС-ийн нэгдсэн бүртгэлийн системийг ашиглахтай холбоотой асуудал гарсан бол МУИС-ийн Цахим Шилжилтийн Газар-тай 7730-7730 (1153, 1151) дугаараар холбогдоно уу.