Бүртгэл

Бүртгэл цэс нь бүртгэлийн түүх, идэвхтэй бүртгэл гэсэн хэсгүүдтэй.

Бүртгэлийн түүх

Бүртгэлийн түүхэн мэдээлэл жагсаалтаар харагдана. Жагсаалтанд тухайн хичээлийн жил, улирал, төрөл, бүртгүүлсэн хөтөлбөр, шалгалтын дүнгийн мэдээлэл байна.

Logo

Fig. 85 Бүртгэлийн түүх

Идэвхтэй бүртгэл

Идэвхтэй бүртгэл хэсэгт идэвхтэй бүртгэлийн мэдээлэл жагсаалтаар харагдана. Жагсаалтанд тухайн хичээлийн жил, улирал, хөтөлбөрийн мэдээлэл, төлөв, шалгалтын онооны мэдээлэл байна.

Logo

Fig. 86 Идэвхтэй бүртгэл

Төлөв: Тэнцээгүй
Шалгалтын дүнгээр тухайн хөтөлбөрт тэнцээгүй үед харагдана. Энэ тохиолдолд хөтөлбөр нэмэх, суралцагч болох боломжгүй.
Төлөв: Үндсэн шаардлага хянагдаж байгаа
Шалгалтад тэнцсэн, үндсэн шаардлага, бүрдүүлэх материал шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж буй үед харагдана.
Төлөв: Үндсэн шаардлага хангаагүй
Бүрдүүлсэн материал болон бусад үндсэн шаардлагыг хангаагүй үед харагдана. Энэ тохиолдолд тухайн хөтөлбөрт суралцагч болох боломжгүй.
Төлөв: Суралцагч болох эрх олгогдсон
Шалгалт болон үндсэн шаардлагыг бүрэн хангасан үед харагдана. Суралцагч болох боломжтой.
Төлөв: Суралцагч болсон
Суралцагч болсон үед энэ төлөв харагдана. Суралцагчийн дугаар болон нэгдсэн хандалтын орчинд нэвтрэх холбоос байна.
Төлөв: Төлөв харагдахгүй
Шалгалтын дүн болон үндсэн шаардлагын шийдвэр гараагүй үед ямар нэгэн төлөв харагдахгүй. Бүртгэл идэвхтэй тохиолдолд нэмэлт хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой.