Нүүр хуудас
Энэхүү системээр бакалаврын өдөр (элсэлтийн ерөнхий шалгалтын оноо шаардахгүй), бакалаврын орой, бакалаврын эчнээ, магистр, докторын хөтөлбөрийн элсэлт, бүх түвшний хөтөлбөрийн шилжилт, зэргийн бус сургалт, иргэний сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна.
Үндсэн холбоос: http://burtgel.num.edu.mn
Нүүр хуудасны дээд хэсэгт элсэлт, шилжилт, зэргийн бус сургалт, иргэний сургалтын үндсэн цэсүүд байна.
Элсэлт нь МУИС-ийн бакалаврын өдөр (элсэлтийн ерөнхий шалгалтын оноо шаардахгүй), орой, эчнээ, магистр, докторын хөтөлбөрт элсэх хүсэлт гаргахад зориулагдана.
Шилжилт нь гадаадын болон дотоодын их, дээд сургуулиас МУИС-д шилжин суралцах хүсэлт гаргах, мөн МУИС-ийн бүрэлдэхүүн/салбар сургуульд суралцагчид хөтөлбөр хооронд шилжин суралцах хүсэлт гаргахад зориулагдана.
Иргэний сургалт нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн бакалаврын түвшний хөтөлбөрийн хичээлээс 2 хүртэл улирал 30 хүртэл багц цаг, бакалаврын зэрэгтэй иргэн магистрын түвшний хөтөлбөрийн хичээлээс 2 хүртэл улирал 9 хүртэл багц цаг, магистрын зэрэгтэй иргэн докторын түвшний хөтөлбөрийн хичээлээс 2 хүртэл улирал 9 хүртэл багц цагийн хичээлийг судлах хүсэлт гаргахад зориулагдана.
Зэргийн бус сургалт нь хувь хүн, албан байгууллагад тодорхой мэдлэг, ур чадвар, хандлага олгоход чиглэсэн сургалтад бүртгүүлэхэд зориулагдана.
Системд бүртгэлтэй хэрэглэгч баруун дээд буланд байрлах Нэвтрэх товчийг дарж системд нэвтэрнэ.
Fig. 1 Нүүр хуудас
Бүртгэл
Тухайн бүртгэл явагдаж байгаа эсэх, хичээлийн жил, улирал, бүртгэлийн эхлэх огноо, дуусах огноо, цаг минутын мэдээлэл дараах хэсэгт байна.
Fig. 2 Бүртгэлийн мэдээлэл
Бүртгэлийн үндсэн шаардлага, бүртгүүлэгчид тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, хөтөлбөрийн мэдээллийг Дэлгэрэнгүй товч дарж танилцана уу.
Fig. 3 Дэлгэрэнгүй мэдээлэл
Хөтөлбөр хэсэгт хөтөлбөрийн нэр, сургалтын чиглэл, хяналтын тоо, бүртгэлийн хураамж, шалгалтын хэлбэр, хуваарийн мэдээлэл байна. Хөтөлбөрийг бүрэлдэхүүн болон салбар сургууль, хөтөлбөрийн нэрээр хайх боломжтой.
Fig. 4 Хөтөлбөр
Бүртгэлийн үйл явц
Бүртгэлийн үйл явц нь дараах үе шатуудын дагуу зохион байгуулагдана.
Fig. 5 Үйл явц
Холбоо барих мэдээлэл
Нүүр хуудасны доод хэсэгт чухал холбоос, гарын авлага, холбоо барих мэдээлэл, МУИС-ийн албан ёсны цахим хаягууд байна.
Fig. 6 Чухал холбоос