Элсэлт
Бакалаврын өдөр (элсэлтийн ерөнхий шалгалтын оноо шаардахгүй), бакалаврын орой, бакалаврын эчнээ, магистр, докторын хөтөлбөрийн элсэлтийг Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар хариуцан зохион байгуулна.
Системд нэвтэрч хуудасны дээд хэсэгт байх элсэлт цэсийг дарж элсэлт цэс рүү орно. Бүртгэл явагдаж буй элсэлтийн хажууд 🕓︎ тэмдэглэгээ байна. Хүсэлт гаргах сургалтын түвшин хэлбэрийг сонгоно.
Fig. 25 Элсэлт
Элсэлтийн бүртгэлийн мэдээлэл, бүртгүүлэгчид тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын мэдээлэл байна.
Fig. 26 Бүртгэлийн мэдээлэл
Хөтөлбөрийн мэдээлэл, хяналтын тоо, бүртгэлийн хураамж, шалгалтын хэлбэр, хуваарийн мэдээлэл цэсний доод хэсэгт байна.
Fig. 27 Хүсэлт гаргах
Бүртгүүлэх боломжтой элсэлтэд Хүсэлт гаргах товч идэвхтэй байна.
Fig. 28 Хүсэлт гаргах
Алхам 1. Зөвшөөрлийн хуудас
Хүсэлт гаргах товч дарснаар Зөвшөөрлийн хуудас-руу шилжинэ.
Fig. 29 Зөвшөөрлийн хуудас
МУИС нь элсэлтийн шалгалт авах, тушаал шийдвэр гаргах, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын системд бүртгэх, статистик мэдээ, тайлан гаргах зэрэг элсэлтийн үйл ажиллагаанд хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулан ашиглах тухай зөвшөөрлийн хуудастай танилцаж, зөвшөөрч байгаа тохиолдолд ☑ Тийм.Зөвшөөрч байна товчийг дарна.
Fig. 30 Зөвшөөрлийн хуудас
Алхам 2. Хувийн мэдээлэл
Хувийн мэдээллийн хэсэгт хувийн мэдээллээ хянаж, шаардлагатай талбаруудыг бүрэн оруулж Үргэлжлүүлэх товчийг дарна.
Fig. 31 Хувийн мэдээлэл
Эрхэлж буй ажил
Эрхэлж буй ажлын мэдээллийг талбаруудад бүрэн оруулж Үргэлжлүүлэх товчийг дарна.
Fig. 32 Эрхэлж буй ажил
Алхам 3. Боловсролын мэдээлэл
Боловсролын мэдээлэл жагсаалтаар харагдана.
Fig. 33 Боловсролын мэдээлэл
Боловсролын мэдээллийг Боловсрол нэмэх товчийг дарж оруулна.
Fig. 34 Боловсролын мэдээлэл нэмэх
Талбаруудад боловсролын мэдээллийг бүрэн оруулж Хадгалах товчийг дарна.
Fig. 35 Боловсролын мэдээлэл нэмэх хэсэг
Боловсролын мэдээллийг оруулсны дараа тухайн бүртгэлд ашиглах боловсролын мэдээллийн харгалзах Ашиглах товчийг дарж үргэлжлүүлнэ.
Fig. 36 Боловсролын мэдээлэл
Алхам 4. Бичиг баримт
Бичиг баримт жагсаалтаар харагдана. Бичиг баримтыг системд файл хэлбэрээр оруулна. Тухайн бичиг баримтын харгалзах хэсэгт байрлах товчийг дарж файлыг сонгон оруулна.
Fig. 37 Бичиг баримт оруулах
Шаардлагатай тохиолдолд оруулсан файлыг устгах, дахин файл оруулах боломжтой. Бүх бичиг баримтуудыг оруулж дууссаны дараа Үргэлжлүүлэх товч дарж дараагийн хэсэг рүү шилжинэ.
Fig. 38 Бичиг баримт
Warning
Оуулж буй бичиг баримтын файлын хэмжээ, нэр, өргөтгөлийг сайтар анхаарна уу.
Алхам 5. Хөтөлбөр сонгох
Хөтөлбөр сонгохдоо Хөтөлбөр нэмэх товч дарж хөтөлбөрийн жагсаалтыг нээнэ.
Fig. 39 Хөтөлбөр сонгох
Хөтөлбөр сонгох хэсэгт хөтөлбөрийн жагсаалтад хөтөлбөрийн нэр, хяналтын тоо, бүртгэлийн хураамжийн мэдээлэл байна. Хайх хэсэгт хөтөлбөрийг нэрээр нь хайх боломжтой.
Тухайн хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг Дэлгэрэнгүй товчийг дарж харна уу. Сонгох хөтөлбөрөө жагсаалтаас сонгон Сонгох товч дарна.
Fig. 40 Хөтөлбөр сонгох
Сонгосон хөтөлбөрүүд жагсаалтаар харагдана. Үргэлжлүүлэх товч дарж баталгаажуулах хэсэг рүү шилжинэ.
Fig. 41 Сонгосон хөтөлбөрүүд
Warning
Бүртгэлийн хураамжийг төлж, хүсэлтээ баталгаажуулахаас өмнө сонгосон хөтөлбөрөө цуцалж, өөр хөтөлбөр сонгох боломжтой.
Алхам 6. Баталгаажуулах
Баталгаажуулах хэсэгт сонгосон хөтөлбөр болон бүртгэлийн хураамжийн төлбөл зохих дүн харагдана. Сонгосон хөтөлбөрөө дахин шалгаж Баталгаажуулах товчийг дарна уу.
Fig. 42 Төлбөр төлөх хэсэг
Бүртгэлийн хураамжийг QPay үйлчилгээг ашиглан төлөх боломжтой. Дэлгэцэнд харагдах QR код-ыг өөрийн ашигладаг банкны аппликейшнаар уншуулж, бүртгэлийн хураамжийг төлнө.
Fig. 43 QPay
Бүртгэлийн хураамжийг төлсний дараа системд мэдээлэл шинэчлэгдэж “Амжилттай” мэдэгдэл харагдана.
Fig. 44 Мэдэгдэл
Идэвхтэй бүртгэл цэсэнд тухайн бүртгэлийн мэдээлэл байна.
Fig. 45 Идэвхтэй бүртгэл
Warning
Бүртгэлийн хураамж таны данснаас хасагдсан боловч системд баталгаажаагүй тохиолдолд МУИС-ийн Цахим Шилжилтийн Газар-тай 7730-7730 (1157) дугаараар холбогдоно уу.