Системд бүртгүүлэх
МУИС-ийн нэгдсэн бүртгэлийн системийг ашиглахын тулд хэрэглэгч бүртгэлээ үүсгэнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа бүртгэлтэй цахим шуудан болон нууц үгээр системд нэвтэрнэ.
Нэгдсэн бүртгэлийн системийн баруун дээд буланд байрлах Нэвтрэх товчийг дарна. Нэвтрэх хэсгээс Бүртгүүлэх товч дарж бүртгүүлэх хэсэг рүү шилжинэ.
Алхам 1: Бүртгэлийн мэдээлэл оруулах
Овог
Нэр
Регистрийн дугаар талбарт мэдээллийг оруулна.
Цахим шуудан талбарт цаашид нэвтрэхэд ашиглах цахим шуудангийн хаягийг оруулна. Бүртгүүлсэн цахим шууданд баталгаажуулах холбоос илгээгдэнэ.
Нууц үг цаашид системд нэвтрэхэд ашиглах нууц үгийг үүсгэнэ. Нууц үг нь системийн шаардлагын дагуу байна.
![]()
Fig. 7 Алхам 1
Note
Бүртгүүлэхдээ шаардлагатай бүх талбарыг заавал бөглөнө. Регистрийн дугаараар өмнө нь бүртгэл үүсгэсэн тохиолдолд дахин бүртгэл үүсгэхгүй. Өмнө нь тухайн регистрийн дугаарт бүртгүүлсэн цахим шуудангаар нэвтрэн орно уу.
Алхам 2: Бүртгэл үүсгэх
Шаардлагатай мэдээллийг холбогдох талбаруудад бүрэн оруулсны дараа Бүртгүүлэх товч дарж бүртгэл үүсгэнэ. Бүртгэл амжилттай үүссэн тохиолдолд “Амжилттай” мэдэгдэл харуулна.
![]()
Fig. 8 Алхам 2
Алхам 3: Бүртгэл баталгаажуулах
Бүртгүүлсэн цахим шууданд баталгаажуулах цахим шуудан илгээгдэнэ. Илгээгдсэн цахим шууданг нээж Бүртгэл баталгаажуулах товчийг дарна.
![]()
Fig. 9 Алхам 3
Бүртгэл амжилттай баталгаажуулсан тохиолдолд “Амжилттай” мэдэгдэл харуулна. Нэвтрэх товч дарна.
![]()
Fig. 10 Бүртгэл баталгаажуулах
Бүртгэлтэй цахим шуудан болон нууц үгийг оруулж системд нэвтэрнэ.
![]()
Fig. 11 Нэвтрэх хэсэг