Түгээмэл асуулт, хариулт

Хэн бүртгүүлэх вэ?

Бүртгүүлэгч нь БҮТ-ийн хүчинтэй батламжтай, эсвэл 2025 онд ЭЕШ өгөхөөр БҮТ-д бүртгүүлсэн байна.

Тооцоолсон оноог хэрхэн тооцох вэ?

“Суурь” шалгалтад тооцохоор заасан хичээлээс хамгийн өндөр оноо авсан шалгалтын оноог 0.7, “Дагалдах” шалгалтад тооцохоор заасан хамгийн өндөр оноо авсан шалгалтын оноог 0,3-аар үржүүлж, нэмсэн нийлбэрээр тооцоолсон оноог бодно.

Суурь болон дагалдах шалгалтын босго оноо хэд вэ?

Улаанбаатар хот дахь МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн хувьд “Суурь” болон “Дагалдах” шалгалтын оноо тус бүр 490, орон нутгийн салбар сургуулийн хувьд 430 онооноос багагүй байна. Суурь шалгалтад тооцуулсан хичээлийн оноог дагалдах шалгалтад давхар тооцохгүй.

Байгаль-Эх лицей сургуулийн төгсөгчийг хэрхэн элсүүлэх вэ?
  1. МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгчийг тухайн бүрэлдэхүүн сургуулийн суурь болон дагалдах шалгалтад тооцохоор заасан хичээлүүдээс ЭШ өгч, тухайн хөтөлбөрийн тооцоолсон босго оноог хангасан бол ШУС, ИТС-ийн хөтөлбөрүүдэд шууд элсүүлнэ. МТЭС-д элсэх нөхцөлд ЭШ-ын тооцоолсон босго оноо 550 ба түүнээс дээш байна.

  2. “Байгаль-Эх лицей ахлах сургууль” гэсэн ангиллаас сонгон бүртгүүлж, заасан бүртгэлийн хураамж төлж, тухайн нөхцөл хангасныг гэрчлэх бичиг баримтын эх хувийг скайнердаж, өргөдлийн хамт бүртгэлийн хугацаа хаахаас 7 хоногийн өмнө Оюутны хөгжлийн бодлогын газрын elselt@num.edu.mn цахим шуудан руу илгээж бүртгүүлнэ.

МУИС-ийн орон нутгийн лицей ахлах сургуулийн төгсөгчийг хэрхэн шууд элсүүлэх вэ?
  1. MУИС-ийн орон нутгийн ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгчийг тухайн бүрэлдэхүүн сургуулийн суурь болон дагалдах шалгалтад тооцохоор заасан хичээлүүдээс ЭШ өгч, БШУЯ-наас баталсан их, дээд сургуульд элсэгчдийн хангасан байх босго онооноос багагүй боли ББС, ЗБС, ЗАдБМТС-ийн сонгосон хөтөлбөрт шууд элсүүлнэ.

  2. “Олимпиад”, “Англи хэлний олон улсын шалгалт”, “Кембриж, IB-ийн олон улсын шалгалт”, “Спортын ур чадвар”, “Байгаль-Эх лицей ахлах сургууль” гэсэн ангиллаас сонгон бүртгүүлж, журамд заасан бүртгэлийн хураамж төлж, тухайн нөхцөл хангасныг гэрчлэх бичиг баримтын хуулбарыг, өргөдлийн хамт бүртгэлийн хугацаа хаахаас өмнө (06 дугаар сарын 16-ны өдрийн 17:30 минут) Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газрын elselt@num.edu.mn цахим шуудан руу илгээж бүртгүүлнэ.

Шилдэг элсэгчийн шаардлага юу вэ?
  1. Бүртгүүлэгч нь сүүлийн 2 жилийн дотор дараах шаардлагыг хангаж байвал шилдэг элсэгч гэж үзэж, албан ёсны эрх бүхий байгууллагаас олгосон батламж, сертификат, баримт бичигт үндэслэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Үүнд:

    • БШУЯ-аас тогтоосон Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байр эзэлсэн, Улсын олимпиадад оролцож энэ журмын Хүснэгт 2-т заасан нөхцөлийг хангасан ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчийг тухайн чиглэлээр шууд элсүүлнэ. Хүснэгт 2-ийг энд дарж харна уу.

    • Англи хэлний олон улсын шалгалтын IELTS 5, TOEFL iBT 45, PTE 40.8-аас дээш оноотой бүртгүүлэгчдийг гүйцэтгэлийн хувиар жагсааж, эхний 10 байр эзэлсэн бүртгүүлэгчийг ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарт шууд элсүүлнэ.

    • Кембрижийн олон улсын AS (A) түвшний шалгалтын b (B) -ээс дээш, IB (international baccalaureate) хөтөлбөрийн 4-өөс дээш үнэлгээтэй бүртгүүлэгчдийг сургууль бүрд суурь шалгалтад тооцохоор заасан хичээлээр нь онооны дарааллаар жагсаан, эхний 3 байр эзэлсэн бүртгүүлэгчийг шууд элсүүлнэ.

    • Комиссын зүгээс спортын өндөр ур чадвартай 10 хүртэлх бүртгүүлэгчийг шалгаруулж, гэрээ байгуулж БС /хяналтын тоо-2/, ШУС, ХШУИС, ДС, ХС, ЗС-д элсүүлж болно (Олимп, тив, дэлхийн тэмцээнээс медальт болон шагналт байранд шалгарсан, улсын өсвөр үеийн, улсын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байранд шалгарсан бүртгүүлэгчдийг гаргасан амжилтаар нь эрэмбэлж сонгуулна).

  2. Шилдэг элсэгч нь тухайн бүрэлдэхүүн/салбар сургуулийн суурь болон дагалдах шалгалтад тооцохоор заасан хичээлүүдээс ЭЕШ өгсөн байх ба МУИС-аас тавих ЭЕШ-ын босго оноог хангасан байна.

Элсэгчдэд олгох хөнгөлөлт, тэтгэлэг хэрхэн олгох вэ?
  1. БШУЯ-наас тогтоосон Олон улсын болон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байрт шалгарсан элсэгчид сургалтын төлбөрийн 50-100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Үүнд:

    • Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байр эзэлсэн элсэгчид 100 хувь;

    • Улсын олимпиадад оролцож 1-р байрт шалгарсан элсэгчид 100 хувь;

    • Улсын олимпиадад оролцож 2-р байрт шалгарсан элсэгчид 75 хувь;

    • Улсын олимпиадад оролцож 3-р байрт шалгарсан элсэгчид 50 хувь;

  2. Багш мэргэжлийн хөтөлбөрт элссэн элсэгч нь ЭЕШ-д 650-750 оноо авсан бол 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол 100 хувь сургалтын төлбөрийг төрөөс эхний улиралд чөлөөлнө. Цаашид суралцагч сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш оноотой суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийг үргэлжлүүлэн 100 хувь олгоно.

  3. Монголын сайхан бичигтэн уралдаанаас шалгарсан, суралцах эрх (ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын хөтөлбөрүүдээс сонгоно) авсан элсэгчийн суралцах хугацааны сургалтын төлбөрийг Засгийн газрын буцалтгүй тэтгэлгээр 100 хувь олгоно.

  4. Орон нутгийн салбар сургуулиуд бие даасан тэтгэлгийн нөхцөлтэй байж болно.

Бүртгэлийн хураамж болон багц цагийн төлбөр хэд вэ?
  1. Бүртгэлийн хураамж

Бүртгэлийн хураамжийг нэг удаа төлж, бүрэлдэхүүн/салбар сургуулийн хэд хэдэн хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийн хураамжийг МУИС-ийн удирдах зөвлөлөөс баталсан “Үйлчилгээний бусад хураамжийн хэмжээ”-д заасны дагуу авна. Бүртгэлийн хураамжийг буцааж олгохгүй.

  1. Элсэх эрх баталгаажуулах төлбөр

Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч заасан хугацаанд элсэлтийн системд нэвтэрч, элсэн суралцах бүрэлдэхүүн/салбар сургуулийн ерөнхий суурь хичээлийн 1 багц багийн төлбөрийг төлж элсэх эрхээ баталгаажуулна. Элсэх эрхээ баталгаажуулсан төлбөрийг суралцагчийн сургалтын төлбөрт тооцно. Элсэх эрхээ цуцлах тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.

Хэрхэн хураамж төлөх вэ?

Бүртгүүлэгч нь 2 аргаар төлбөр төлөх боломжтой. Үүнд:

  1. Боломж 1. Банкны картаар төлөх

Энэхүү боломж нь банкны онлайн төлбөр төлөлтийн системийг ашиглан төлбөр төлөхийг хэлнэ. Онлайнаар төлбөр төлөх бол Онлайнаар төлөх хэсгийг сонгож дараах сонголтуудаас тохирох сонголтыг хийж банкны онлайн системд шилжинэ.

  • Хаан банкны онлайн гүйлгээний эрхтэй карттай бол Хаан банкны картаар

  • Голомт банкны онлайн гүйлгээний эрхтэй карттай бол Голомт банкны картаар

  • Голомт банкны SocialPay аппликейшнтэй бол SocialPay ашиглан төлбөр төлөх боломжтой

  1. Боломж 2. Дансны үлдэгдлээр төлөх

Энэхүү боломж нь бүртгэлийн системийн дансны үлдэгдлийг ашиглан бүртгэлийн хураамж төлөхийг хэлнэ.

_images/kkk.png

Шилжүүлэх гүйлгээ хийхдээ гүйлгээний утга/төлбөрийн зориулалт хэсэгт бүртгүүлэгчийн БҮТ-ийн бүртгэлийн дугаар-аа заавал бичнэ. Жишээ нь: 3хххххххх

Гүйлгээний утга/төлбөрийн зориулалт хэсэгт системд нэвтэрдэг бүртгэлийн дугаараа зөв бичсэн тохиолдолд 10-20 минутын дотор таны төлсөн хураамж МУИС-ийн данс руу орж ирж тухайн мөнгөн дүн дансны үлдэгдэлд харагдана.

Данс цэнэглэх зааврыг Боломж 1. Дансны үлдэгдлээр төлөх хараарай.