Элсэлтийн бүлэг

Энэхүү цэсэд МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрөөр элсэлт авч буй хөтөлбөрүүд тэдгээрийн батлагдсан хяналтын тоо, хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл, шалгалтын бүлгүүдийг харж болохоос гадна хөтөлбөрийн бүрэлдэхүүн/салбар сургуулийн харьяалал, хөтөлбөрийн нэрээр хайлт хийх боломжтой.

_images/elselt.png

Fig. 32 Элсэлт бүлэг

Хяналтын тоо харах


? товч дээр дарж тухайн хөтөлбөрт элсэлт авахаар батлагдсан хяналтын тоог бүсчлэлээр харна.

_images/hynalt1.png

Fig. 33 Хяналтын тоон задаргаа

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах


Дэлгэрэнгүй товч дээр дарж хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.

_images/eslseltdel.png

Fig. 34 Хөтөлбөрийн дэлгэрэнгүй

Шалгалтын бүлэг харах


Шалгалтын бүлэг товч дээр дарж тус хөтөлбөрт элсэхэд шаардагдах суурь болон дагалдах шалгалтын хослолууд, тэдгээрийн босго оноог харах боломжтой.

_images/eslselttest.png

Fig. 35 Шалгалтын бүлэг

Дээрх хослолуудын дагуу таны оноог тооцоолж хамгийн өндөр оноотой хослолын оноог тооцоолсон оноо гэж үзэх бөгөөд тооцоолсон оноо нь босго онооны болзлыг хангасан байна.