Нэвтрэх

МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн системд нэвтрэхдээ нүүр хуудсанд байрлах Нэвтрэх товч дээр дарна.

_images/nuuuur.PNG

Fig. 1 Элсэлтийн системийн нүүр хуудас

Бүртгүүлэгч нь БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үг болон гарч ирэх зурган кодыг оруулж Нэвтрэх товч дээр даран нэвтэрнэ.

_images/login.PNG

Fig. 2 Элсэлтийн системд нэвтрэх

Warning

Элсэлтийн системд нэвтрэхгүй байгаа тохиолдолд та дараах алхмуудын дагуу шалгаж үзнэ үү.

  • БҮТ-ийн системд нэвтэрч байгаа эсэхийг шалгах (Нэвтрэхгүй байгаа тохиолдолд БҮТ-д хандах)

  • БҮТ-ийн системд нэвтэрсэн ч МУИС-ийн элсэлтийн системд нэвтрэхгүй байгаа тохиолдолд МУИС-ийн Цахим Шилжилтийн Бодлогын Газарт хандах (Холбоо барих)

Зөвшөөрлийн хуудастай танилцах


Бүртгүүлэгч нь анх удаа элсэлтийн системд нэвтэрч байгаа тохиолдолд дараах зөвшөөрлийн хуудас гарч ирэх бөгөөд зөвшөөрлийн хуудастай танилцан, шаардлагатай талбаруудыг сонгож зөвшөөрсөн бол Хадгалах товч дээр дарна.

_images/shine.PNG

Fig. 3 Зөвшөөрлийн хуудас

Холбоо барих мэдээлэл шалгах


Бүртгүүлэгч нь холбоо барих мэдээлэл оруулах хэсэг дээр өөрийн цахим шуудан болон утасны дугаарыг үнэн зөв эсэхийг шалгана. Засах шаардлагатай тохиолдолд мэдээллийг өөрчилж Хадгалах товч дээр дарна.

_images/login1.png

Fig. 4 Холбоо барих мэдээлэл оруулах хэсэг

Warning

  • Бүртгүүлэгчийн оруулж буй цахим шууданд бүртгэлийн хураамж төлсөн И-Баримт илгээгдэх тул мэдээллээ сайтар нягтлан үнэн зөв оруулна уу.

  • Элсэлтийн системд оруулж буй мэдээллийн үнэн зөв байдлыг элсэгч өөрөө хариуцах ба алдаатай, буруу мэдээлэл оруулснаас үүсэх асуудлыг МУИС хариуцахгүй болно.