II үе шат: Элсэх эрх баталгаажуулах

МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэх эрх олгох үйл ажиллагаа нь дараах дарааллын дагуу системээр явагдана. Үүнд:

  1. Онооны жагсаалтыг урьдчилан харах

  2. Элсэгчийг шалгаруулах ба мэдэгдэх

  3. Элсэх хөтөлбөр сонгох

  4. Элсэх эрхээ баталгаажуулах, төлбөр төлөх

  5. Элсэх эрх баталгаажсан эсэхийг шалгах

2.1 Онооны жагсаалт урьдчилан харах


Бүртгүүлэгчийн ЭЕШ-ийн дүн болон бусад мэдээллийг БҮТ-өөс элсэлтийн системд татан авч, холбогдох тооцооллыг хийж, онооны жагсаалтыг хөтөлбөр бүрээр элсэлтийн хааснаас хойш 1 өдрийн дараа гаргана. Онооны жагсаалтыг нүүр хуудсанд байрлах Онооны жагсаалт харах товч дээр дарж харна. Жагсаалт нь бүсчлэл болон хөтөлбөр тус бүрээр гарах ба жагсаалтаас нийт батлагдсан хяналтын тоо, баталгаажуулсан элсэгчийн тоо, үлдсэн хяналтын тоо зэргийг харна. Бүртгүүлэгч нь өөрийн БҮТ-ийн дугаараа оруулан жагсаалтаас хайлт хийж өөрийн эзэлж буй байрыг харах боломжтой.

_images/nuuuur.png

Fig. 15 Элсэлтийн системийн нүүр хуудас

_images/3-onoo.png

Fig. 16 Онооны жагсаалт урьдчилан харах

Тооцоолсон оноог бодохдоо бүртгүүлсэн хөтөлбөрийн элсэлтийн шалгалтын хувилбарт таарах, босго онооны болзлыг хангасан хичээлүүдээс хамгийн өндөр оноотой хичээлүүдийг авч тооцоолол хийнэ. (Бүрэлдэхүүн/салбар сургуулийн хөтөлбөрийн хувилбарт хамаарах “суурь” болон “дагалдах” хичээлийг харгалзах коэффициентоор үржүүлж хооронд нь нэмнэ).

Шилдэг, лицей ангиллаар элсэгчидийг харах

Шилдэг элсэгчид болон лицей ахлах сургууль ангиллаар элссэн элсэгчдийн сонгосон хөтөлбөрүүдийг нүүр хуудсанд байрлах Шилдэг, лицей ангиллаар элсэгчид товч дээр дарж харах боломжтой.

2.2 Элсэгчийг шалгаруулах ба мэдэгдэх


Энэ хэсэгт бүртгүүлэгчийн элсэх хүсэлт гаргасан хөтөлбөрүүд харагдах ба жагсаалтаас тухайн хөтөлбөрийн болзол хангасан эсэх, үлдсэн хяналтын тоонд багтсан эсэх мөн үлдсэн хяналтын тоонд багтсан бол баталгаажуулах эцсийн хугацааны мэдээллийг харах боломжтой.

  • Суурь, дагалдах шалгалт (тооцоолсон оноо) хэсэгт тухайн хөтөлбөрийн элсэлтийн шалгалтын хамаарах хувилбарт тохирсон хамгийн их өндөр оноо бүхий хичээл, журмын дагуу тооцоолсон оноо харагдана. Хэрэв бүртгүүлэгчийн ЭЕШ-д өгсөн шалгалтын оноо нь тухайн хөтөлбөрийн элсэлтийн шалгалтын хамаарах хувилбарт таараагүй, босго оноо хангаагүй, монгол хэл-бичгийн шалгалтын босго оноог даваагүй бол одоогийн эзэлж буй байр талбарт “Болзол хангаагүй” гэсэн утга гарна.

  • Үлдсэн/нийт хяналтын тоо хэсэгт хөтөлбөрийн үлдэгдэл хяналтын тоо болон нийт батлагдсан хяналт тоог харах боломжтой.

  • Одоогийн эзэлж буй байр хэсэгт тухайн хөтөлбөр бүртгүүлэгчийн одоогоор эзэлж буй байр гарах бөгөөд хяналтын тоонд багтсан эсэх талаарх мэдээлэл харагдана.

  • Баталгаажуулах эцсийн хугацаа (хураамж) хэсэгт таны одоогийн эзэлж буй байр үлдсэн хяналтын тоонд багтсан тохиолдолд тухайн хөтөлбөрийг сонгон баталгаажуулах эцсийн хугацаа болон элсэх эрх баталгаажуулах төлбөр харагдана.

  • Үйлдэл хэсгийн жагсаалт харах товч дээр даран тухайн хөтөлбөрт хүсэлт гаргасан бүртгүүлэгчдийн онооны жагсаалтыг харах боломжтой.

_images/Frame.png

Fig. 17 Элсэх хүсэлт гаргасан хөтөлбөрүүдийн жагсаалт

Бүртгүүлэгч нь Жагсаалт шинэчлэх товч дээр дарж үлдсэн хяналтын тоо, одоогийн эзэлж буй байр зэрэг мэдээллийн өөрчлөлтийг харна.

2.3 Хөтөлбөр сонгох


Бүртгүүлэгч нь элсэх хүсэлт гаргасан хөтөлбөрийн үлдсэн хяналтын тоонд багтаж элсэх эрх нээгдсэнээс хойш журамд заасан хугацаагаар бодогдсон баталгаажуулах эцсийн хугацааны дотор элсэх эрхээ баталгаажуулна.

Бүртгүүлэгч хяналтын тоонд багтсан бол хөтөлбөр ногоон өнгийн дэвсгэртэй харагдах ба тухайн хөтөлбөрт элсэх эрх нээгдэнэ. Элсэх эрхээ баталгаажуулах бол элсэх хөтөлбөрийн өмнөх -ийг сонгон Баталгаажуулах товч дээр дарж төлбөр төлөх хэсэг рүү шилжинэ.

_images/huselt.png

Fig. 18 Болзол хангасан хөтөлбөрийн харагдах байдал

Хэрэв хяналтын тоонд багтсанаас хойш баталгаажуулах эцсийн хугацаанд элсэх эрхээ амжиж баталгаажуулаагүй бол элсэхээс татгалзсан гэж үзэн тухайн бүртгүүлэгчийг уг жагсаалтаас хасаж жагсаалтын шугамын доор байгаа дараагийн бүртгүүлэгчид элсэх эрх шилжинэ.

_images/2-cancel.png

Fig. 19 Цуцлагдсан хөтөлбөрийн харагдах байдал

Хяналтын тоонд багтаагүй байсан ч таны өмнөх бүртгүүлэгч өөр хөтөлбөр сонговол таны одоогийн эзэлж буй байр урагшилж хяналтын тоонд багтах боломжтой болно. Өөрийн өмнө жагсаж байгаа бүргүүлэгчийн төлөвийг Жагсаалт харах товч дээр дарж харна.

_images/2-jagsaalt.png

Fig. 20 Жагсаалт харах

  1. Жагсаалтад байсан бүртгүүлэгч нь өөр хөтөлбөр сонгож баталгаажуулсан тохиолдолд Өөр хөтөлбөр сонгосон(жагсаалтаас хасагдсан) тайлбар харагдаж дараагийн бүртгүүлэгчид элсэх эрх нээгдэнэ.

  2. Жагсаалтад байсан бүртгүүлэгч нь баталгаажуулах эцсийн хугацаанд амжиж бүртгүүлж чадаагүй тохиолдолд Цуцлагдсан тайлбар харагдаж жагсаалтын дараагийн бүртгүүлэгчид элсэх эрх нээгдэнэ.

  3. Тухайн хөтөлбөр дээр хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч нь элсэх эрхээ баталгаажуулсан тохиолдолд Сонгосон тайлбар харагдана.

Warning

  • Бүртгүүлэгч элсэх эрхээ заасан хугацаанд баталгаажуулаагүй тохиолдолд МУИС хариуцлага хүлээхгүй болно.

  • Бүртгүүлэгч хэд хэдэн хөтөлбөрийн үлдсэн хяналтын тоонд багтсан бол зөвхөн нэг хөтөлбөрийг сонгож элсэх эрхээ баталгаажуулна.

  • Бүртгүүлэгчийн төлсөн элсэх эрхээ баталгаажуулах төлбөрийг суралцагчийн сургалтын төлбөрт тооцно.

2.4 Элсэх эрх баталгаажуулах


Хөтөлбөрийг сонгон Баталгаажуулах товч дээр дарснаар төлбөр төлөх хэсэг рүү шилжинэ. Бүртгүүлэгч нь элсэх эрх баталгаажуулах төлбөр болох тухайн хөтөлбрийн харьяалагдах бүрэлдэхүүн/салбар сургуулийн ерөнхий суурийн нэг багц цагийн төлбөрийг төлж элсэх эрхээ баталгаажуулна. Тухайн төлбөр нь суралцагчийн сургалтын төлбөрт тооцогдоно.

_images/2nd4.png

Fig. 21 Төлбөр төлөх хэсэг

Элсэх эрхээ баталгаажуулах төлбөр төлөх дараах 2 боломж бий. Үүнд:

  • Боломж 1. Онлайнаар төлөх

  • Боломж 2. Дансны үлдэгдлээр төлөх

Боломж 1. Дансны үлдэгдлээр төлөх

Энэхүү боломж нь бүртгэлийн системийн дансны үлдэгдэл ашиглан төлбөр төлөхийг хэлнэ. Таны дансны үлдэгдлээс хамааран систем автоматаар Хувилбар 1 эсвэл Хувилбар 2 руу шилжүүлнэ.

Хувилбар 1: Хэрэв бүртгүүлэгчийн дансны үлдэгдэл нь сонгосон хөтөлбөр харьяалагдах бүрэлдэхүүн/салбар сургуулийн нэг багц цагийн төлбөрт хүрч байгаа үед таны сонгосон хөтөлбөрийн бататгах хэсэг гарч ирэх ба бүртгүүлэгч зөвшөөрч, Баталгаажуулах товч дарснаар 2.5. Элсэх эрх баталгаажсан эсэхийг шалгах хуудас руу шилжинэ.

_images/bat1.png

Fig. 22 Бататгах асуулт

Бүртгүүлэгчийн баталгаажуулах хүсэлтийг ирсэн дарааллын дагуу боловсруулах ба тухайн хугацаанд доорх хэсэг харагдана.

_images/2-ongots.png

Fig. 23 Хүсэлт боловсруулж байна

Хувилбар 2: Бүртгүүлэгчийн дансны үлдэгдэл төлбөл зохих хэмжээнд хүрэлцэхгүй тохиолдолд элсэх эрх баталгаажуулах хэсэгт шилжих бөгөөд Дансаар төлөх товч дээр дарж данс цэнэглэх заавартай танилцаж Алхам 1, Алхам 2-ыг хийнэ. .

_images/uldno1.png

Fig. 24 Дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байх үед

Алхам 1. Данс цэцэглэх

Данс цэнэглэхдээ интернет банк, банкны аппликейшн, мобайл банк ашиглах болон банкны теллерээр үйлчлүүлж МУИС-ийн харилцах данс руу элсэх эрхээ баталгаажуулах төлбөрийг шилжүүлнэ. Шилжүүлэхдээ гүйлгээний утга/төлбөрийн зориулалт хэсэгт БҮТ-ийн бүртгэлийн дугаар заавал бичнэ. Жишээ нь: 3хххххххх

Table 2 МУИС төлбөр төлөх данс

Банк

Дансны дугаар

Дансны нэр

1

Хаан банк

5041355868

Монгол Улсын Их Сургууль

2

Голомт банк

1102927741

МУИС ТӨВЛӨРСӨН САН

Алхам 2. Хөтөлбөр сонгох элсэх эрхээ баталгаажуулах

Таны данс цэнэглэх үйлдэл амжилттай болж дансны үлдэгдэл дэх мөнгөн дүн элсэх эрх баталгаажуулах төлбөрийн хэмжээнд хүрсэн үед хөтөлбөр сонгох (2.3 Хөтөлбөр сонгох) алхмыг ахин хийж Баталгаажуулах товч дээр дарснаар элсэх эрх баталгаажиж 2.5. Элсэх эрх баталгаажсан эсэхийг шалгах хуудсанд шилжинэ.

Боломж 2. Онлайнаар төлөх

Энэхүү боломж нь банкны онлайн төлбөр төлөлтийн системийг ашиглан элсэх эрхээ баталгаажуулах төлбөр төлөхийг хэлнэ. Та Онлайнаар төлөх хэсгээс төлбөр төлөх хэлбэрээ сонгон Төлбөр төлөх товч дээр дарснаар банкны онлайн төлбөр төлөлтийн систем рүү шилжинэ. Элсэх эрхээ баталгаажуулах төлбөр төлөх дараах 3 хэлбэр байна. Үүнд:

  • Хаан банкны онлайн гүйлгээний эрхтэй карттай бол Хаан банкны картаар

  • Голомт банкны онлайн гүйлгээний эрхтэй карттай бол Голомт банкны картаар

  • Голомт банкны SocialPay аппликейшнтэй бол SocialPay

Банкны онлайн систем шилжихээс өмнө таны сонгосон хөтөлбөрийн бататгах хэсэг гарч ирэх ба бүртгүүлэгч зөвшөөрч, Баталгаажуулах товч дарснаар банкны онлайн системд шинжинэ.

_images/bat1.png

Fig. 25 Бататгах асуулт

Банкны онлайн систем рүү шилжсэн үед тухай системүүдээс тавигдах шаардлага, талбарын утгыг биелүүлж төлбөрийг төлөх хэсгийг дуусгахыг анхаарна уу!

_images/golomt.png

Fig. 26 Голомт банкны онлайн төлбөр төлөлтийн систем

_images/haan.png

Fig. 27 Хаан банкны онлайн төлбөр төлөлтийн систем

Онлайнаар төлөх үйлчилгээг ашиглан амжилттай төлбөр төлөгдсөн тохиолдолд 2.5. Элсэх эрх баталгаажсан эсэхийг шалгах хуудас руу шилжинэ.

Warning

  • Онлайн гүйлгээ хийх эрхтэй картаар бүртгэлийн хураамжийг төлнө (E-code заавал авсан байна).

  • Гүйлгээ амжилттай тохиолдолд таны элсэх эрх баталгаажна.

  • Нэг багц цагийн төлбөр төлсөн картын данснаас мөнгө нь хасагдсан боловч элсэх хүсэлт нь баталгаажаагүй тохиолдолд МУИС-ийн Цахим Шилжилтийн Бодлогын Газарт хандана уу (Холбоо барих).

2.5. Элсэх эрх баталгаажсан эсэхийг шалгах


Төлбөрөө төлж элсэх эрхээ баталгаажуулсан тохиолдолд дараах хуудас гарч ирэх бөгөөд бүртгүүлэгч нь Оюутан болох товч дээр даран III-р үе шатруу орно.

_images/2nd5.png

Note

  • Бүртгүүлэгч та элсэх эрхтэй бүрэлдэхүүн/салбар сургуулийн хөтөлбөрөө баталгаажсан эсэхийг заавал шалгаарай.