III үе шат

Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэх эрхээ баталгаажуулсан шинээр элсэгчдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулна. Та дараах 3 алхмыг гүйцэтгэн оюутан болох хүсэлт гаргах юм. Үүнд:

  1. Бүртгэлийн маягт бөглөх

  2. “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрөх

  3. Оюутан болох хүсэлт илгээх

3.1 Бүртгэлийн маягт бөглөх


Элсэгч өөрийн элсэн орсон хөтөлбөртөө бүртгүүлэхээс өмнө Бүртгэлийн маягт бөглөх маягтыг заавал бөглөсөн байх шаардлагатай. Шаардлагатай талбаруудыг бөглөн, файлуудыг оруулсны дараагаар Үргэлжлүүлэх товч дээр дарж хадгална.

_images/3rd1.png

Fig. 28 Бүртгэлийн маягт

Note

  • Маягтыг бөглөхдөө аль нэг талбарыг хоосон үлдээвэл хадгалагдахгүйг анхаарна уу.

  • Маягтыг бөглөхдөө цифр бичих хэсэгт зөвхөн цифр бичихийг анхаарна уу. Жишээлбэл “Боловсролын гэрчилгээний дугаар” талбарт БҮ201201234 гэж үсэгтэй бичих нь буруу ба зөв нь 201201234 гэж бичнэ.

  • Маягтад хавсаргаж буй зургууд нь нэг ижил (JPEG/JPG) өргөтгөлтэй байхыг анхаарна уу.

  • Зураг хавсаргах хэсэг тус бүр нэг нэг зураг хавсаргах боломжтой тул 1+ зураг оруулах бол нэгтгээд нэг зураг болгож оруулна уу. Жишээлбэл иргэний үнэмлэхний зураг хавсаргах талбарт үнэмлэхний ард тал болон урд талыг нэгтгэн нэг зураг болгоод хавсаргана.

3.2 “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрөх


Та МУИС-д суралцагч суралцуулах гэрээг зөвшөөрөн Үргэлжлүүлэх товч дээр дарж хадгална.

_images/3rd2.png

Fig. 29 Гэрээг уншиж танилцах

3.3 Оюутан болох хүсэлт илгээх


Бүртгүүлэгч элсэгчийн маягтаа бүрэн гүйцэт бөглөж, суралцагч суралцуулах гэрээг уншиж танилцан зөвшөөрснөөр Оюутан болох хүсэлт илгээх товч дээр дарна.

_images/11111.png

Fig. 30 Оюутан болох хүсэлт илгээх

Бүртгүүлэгч оюутан болох хүсэлт илгээж, амжилттай болсон дараа МУИС-ийн Нэгдсэн хандалтын орчинд хандах оюутны дугаар, нууц үг ирнэ. МУИС-ийн Нэгдсэн хандалтын орчинд нэвтрэх оюутны дугаар, нууц үг гарч ирнэ.

_images/3rd4.png