Онооны тооцоолуур

Онооны тооцоолуур нь бүртгүүлэгчийн зүгээс таамаглан оруулж буй ЭЕШ-ын хичээлүүдийн оноог журмын дагуу элсэлтийн бүлгийн шаардлагыг хэрхэн хангаж буйг урьдчилан тооцоолон үзүүлэх зорилготой юм.

Хийсвэрээр оноог тооцоолоход 2 алхам байна. Үүнд:

  1. Шалгалтын оноог таамгаар оруулах

  2. Тооцоолсон оноог харах

Алхам 1. Шалгалтын оноог таамгаар оруулах

Энэ хэсэгт өөрийн ЭЕШ-д авсан байх магадлалтай оноог таамаглан оруулж Тооцоолсон оноог бодох товч дээр дарна.

_images/onoo.PNG

Fig. 36 ЭЕШ өгсөн хичээлүүдийн оноог таамаглан оруулах хэсэг.

Алхам 2. Тооцоолсон оноог харах

Энэ хэсэгт бүртгүүлэгчийн таамгаар оруулсан оноог тухайн хөтөлбөрийн суурь болон дагалдах шалгалтад харгалзуулан хамгийн өндөр оноогоор нь тооцоолон харуулах бөгөөд хийсвэрээр тооцоолсон оноо хэсгээс харах боломжтой.

_images/onoo1.PNG

Fig. 37 Бүртгүүлэгчийн бүртгүүлэх боломжит хөтөлбөрүүдийн жагсаалт

Note

  • Энэхүү хэсэг нь бүртгүүлэгчдэд сонголт хийхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

  • Бүртгүүлэгч элсэх хүсэлт гаргах хэсгээр элсэхийг хүссэн хөтөлбөрүүдээ сонгон баталгаажуулах шаардлагатай бөгөөд БҮТ-с ЭЕШ-ын оноо бүрэн татагдаж дууссаны дараа эцсийн байдлаар тооцоолсон оноо бодогдохыг анхаарна уу!