Хувийн мэдээлэл

Элсэлтийн системд нэвтэрсний дараа зүүн талд байрлах Хувийн мэдээлэл цэсэд БҮТ-ийн системээс татагдсан хувийн мэдээлэл, ЭЕШ-ын дүнгийн мэдээлэл болон дансны үлдэгдэл харагдахаас гадна цахим шуудан, утасны дугаарыг засах боломжтой.

_images/info1.png

Fig. 31 Хувийн мэдээлэл

Warning

  • Бүртгүүлэгчийн цахим шуудан, утасны дугаар өөрчлөгдсөн бол заавал шинэчилж Хадгалах товч дарна.

  • Бүртгүүлэгч нь элсэлтийн системд оруулсан мэдээллийн үнэн зөв байдлыг өөрөө хариуцах ба алдаатай, буруу мэдээлэл оруулснаас үүсэх асуудлыг МУИС хариуцахгүй болно.

Данс цэнэглэх

Данс цэнэглэхдээ интернет банк, банкны аппликейшн, мобайл банк ашиглах болон банкны теллерээр үйлчлүүлж МУИС-ийн харилцах данс руу төлбөр (бүртгэлийн хураамж, элсэх эрх баталгаажуулах төлбөр)-ийг шилжүүлнэ. Шилжүүлэхдээ гүйлгээний утга/төлбөрийн зориулалт хэсэгт БҮТ-ийн бүртгэлийн дугаар заавал бичнэ. Жишээ нь: 33ххххххх

Table 3 МУИС-ийн харилцах данс

Банк

Дансны дугаар

Дансны нэр

1

Хаан банк

5041355868

Монгол Улсын Их Сургууль

2

Голомт банк

1102927741

МУИС ТӨВЛӨРСӨН САН

Warning

  • Гүйлгээний утга/төлбөрийн зориулалт хэсэгт БҮТ-ийн бүртгэлийн дугаараа зөв бичиж шилжүүлсэн тохиолдолд 10-20 минутын дотор таны төлсөн төлбөр Хувийн мэдээлэл цэсийн Дансны үлдэгдэл хэсэгт харагдана.

  • Хэрвээ БҮТ-ийн бүртгэлийн дугаараа буруу бичиж шилжүүлсэн тохиолдолд МУИС-ийн Цахим Шилжилтийн Бодлогын Газарт хандана уу (Холбоо барих)