Тусламж

Системийн дээд хэсэгт байрлах ерөнхий цэсийн Тусламж цэсээс төслийн гэрээний загвар файл татах, PMS төслийн удирдлагын систем ашиглах гарын авлагатай танилцах, мөн гадаадын судалгааны сангуудын мэдээллийг харах боломжтой.

Загвар файл

Тусламж цэсийн Гэрээний загвар файл цэсээр ороход төслийн гэрээний загвар файлуудын жагсаалт харагдана. Тус цэс дэхь файл баганаас загвар файлын холбоос дээр дарж тухайн файлын дэлгэрэнгүй мэдээлэл бүхий PDF-тэй танилцах боломжтой.

Zagvar file

Fig. 8 Загвар файл

Гарын авлага

Тусламж цэсийн дэд цэс гарын авлага цэсээр дамжуулан PMS төслийн удирдлагын системийг ашиглах заавартай танилцах боломжтой. Энэ хэсэгт системд хэрхэн нэвтрэх, үндсэн үйлдлүүдийг гүйцэтгэх, төслийн удирдлагын хэрэгслүүдийг ашиглах зааварчилгаа, түгээмэл асуулт хариултууд болон боломжит асуудлуудыг шийдвэрлэх зөвлөмжүүд багтана.

Гадаадын судалгааны сангууд

Тусламж цэсийн дэд цэс тус цэсээр гадаадын судалгааны сангуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл харах бол, гадаадын судалгааны сангууд цэс дээр дарахад шаардлагатай мэдээлэл татагдана.