PMS төслийн менежментийн мэдээллийн систем

PMS төслийн менежментийн мэдээллийн систем нь Монгол Улсын Их Сургууль дээр хэрэгжиж байгаа эрдэм шинжилгээний төслийн мэдээллийг нарийвчлан бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх, төслийн удирдлагын үйл ажиллагааг хөнгөвчлөх, үр дүнтэй зохион байгуулах, хяналт тавих, мэдээллийг нэгтгэн боловсруулах зорилготой вэбд суурилсан мэдээллийн систем юм. Энэхүү систем нь төслийн төлөвлөлтөөс эхлэн хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, тайлагналт хүртэлх бүх үе шатанд хэрэглэгчдийг шаардлагатай мэдээллээр хангаж, ажлын уялдаа холбоог сайжруулна.

Агуулга

Энэхүү гарын авлагад PMS төслийн менежментийн мэдээллийн системийг хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан бөгөөд гарын авлага нь нүүр хуудас, ерөнхий цэс, үндсэн цэс болон бусад гэсэн ерөнхий агуулгатай байна.

Ерөнхий цэс хэсгээс төсөл бүртгэх болон бүртгэлтэй төслүүдийн мэдээлэл, мэдээ, зар, үйл явдал, төслийн зар болон төслийн зарын жагсаалт, профессорын суурь зардлын мэдээлэл, шүүмж, тусламж, загвар файлууд, гадаадын судалгааны сангууд болон гарын авлагын мэдээллийг харах боломжтой байна.

Үндсэн цэс хэсгээс хэрэглэгчид өөрийн төслийг үүсгэх удирдах, зардлын мэдээлэл харах, суурь зардлын хүсэлт гаргах, төслийн зар харах, хэрэглэгч бүртгэх, шүүмж бичих хянах болон архив ашиглан гэрээний загвар файлуудтай танилцах боломжтой байна.

Бусад хэсэгт холбоо барих мэдээлэл байна.

Нүүр хуудас