Microsoft Teams

Microsoft Teams нь байгууллага болон боловсролын салбарт ажилладаг хүмүүсийг зохион байгуулалттайгаар хамтран ажиллах боломжийг олгодог программ юм. Microsoft Teams нь тус компанийн Office 365 программ дотор нэмэлт болж суусан байдаг. Сургуулийн сургалт, удирдлага, харилцаа холбоо, зохион байгуулалттай холбоотой бүхий л үйл ажиллагааг алсын зайнаас буюу хаанаас ч, хэзээ ч хоорондоо харилцан ажиллах орчинг бүрдүүлж өгдөг, ашиглахад хамгийн тохиромжтой программ хангамж юм.

_images/team1.png

Fig. 4 Microsoft teams

Та уг программын тусламжтайгаар дараах үйлдлүүдийг хийх боломжтой. Үүнд:

  • Нэг болон түүнээс дээш хэрэглэгчтэй chatting, video болон voice calling хийх боломж

  • Файл хоорондоо хуваалцаж нэг цэгээс олон хандалтаар зэрэг засварлан ажиллах боломж

  • Онлайнаар шууд болон бичлэг хэлбэрээр хичээлд хамрагдах

  • Дэлгэцээ хуваалцан удирдлагын тохиргоо хийх зөвлөгөө өгөх, авах боломж /remote control/

  • Video conference-н дундуур танилцуулж буй дүрс, дуу бичлэгийг хуулж авах боломж

  • Өөрт хэрэгцээт мэдээллийг хурдан шуурхай хайх

  • Календар дээр уулзалтын өдөр тов зарлан тухайн хичээлд хамаатай оюутнуудад мэдэгдэх

  • Багш сурагчид нь тус бүрийн хичээлээр баг үүсгэн мэдээлэл солилцон хамтран ажиллах

  • Нэгдсэн нэг цонхноос бусад Microsoft-н программ бүтээгдэхүүн рүү хандах боломж

  • Багш сурагчдад даалгавар өгөх, үнэлэн дүгнэх гэх мэт олон давуу талтай

Хэрэглэгч нь Teams-н activity, chat, teams, assignment, calender цэсүүдийг голчлон ашиглана.

Аctivity цэс

Хэрэглэгч Тeams-ийн зүүн буланд байрлах Activity цэснээс teams дээр болсон бүх зүйлийн тойм, үйл ажиллагааны мэдээллийг авах болно. Үүнд шинээр үүсгэсэн даалгаврын мэдээлэл, хичээлийн уулзалтын мэдээлэл, teams-д шинээр орсон мэдээ мэдээллүүд, таньд ирсэн дуудлага, таны чатанд хариу үйлдэл үзүүлсэн байдал, харьяалагдах teams-д хийгдэж байгаа уулзалт гэх мэт бүхий л мэдээлэл activity цэсэнд харагдана.

_images/teamsDesk9.png

Fig. 5 Acitvity цэс

Дээрх зурагт яг одоогоор бүх мэдээлэл харагдаж байгаа бөгөөд Unread only төлвийг сонгон өөрийн уншаагүй, хараагүй мэдээллүүдийг шигшин харах боломжтой. Хэрэглэгчид ирсэн мэдээлэл 1 сарын хугацаанд хадгалагдаж Acitivity цэсэн дотор харагдана.

Chat цэс

Хэрэглэгч Тeams-ийн зүүн буланд байрлах Chat цэсэнд нэг болон түүнээс дээш хүмүүстэй харилцан хоорондоо мэдээлэл солилцох боломжтой.

_images/teamDesk10.png

Fig. 6 Chat цэс

Chat цэсийг ашиглах үед харилцаж байгаа хүнтэйгээ Video болон audio дуудлага хийх, дэлгэцээ хуваалцах, дэлгэцийн удирдлагаа өгөх, авах, файл хуваалцах, файл дээр cloud орчинд зэрэг ажиллах боломжтой.

  • Бичсэн чатанд сэтгэгдэл буюу reaction үзүүлэх

  • Тухайн чатыг хэрэгтэй гэж үзвэл хадгалж авах

  • Уулзалт товлох

  • Бичсэн текстийг immersive reader хийх /Immersive reader нь тухайн текстийг унших ба үгнээс дүрмийн алдааг олж илрүүлэх, үгийн аймгийг ялгах, бусад хэл рүү орчуулах боломжийг олгодог/

  • Өөрийн бичсэн чатаа устгах, дахин засах

  • Тухайн чатанд зориулан сэтгэгдэл үлдээх, асуулт үүсгэх, poll үүсгэх гэх мэт олон боломж байгаа юм.

Team цэс

_images/teamsDesk4.png

Fig. 7 Team цэс

Teams цэс нь нийтлэг ашиг сонирхол, зорилгын хүрээнд үүсгэсэн төсөл, хичээл, байгууллагын үйл ажиллагаа, харилцаа холбоог зохион байгуулалттайгаар зохицуулсан бүлэг хүмүүсийн нэгдэл. Teams нь General буюу ерөнхий суваг болон Channels буюу дэд сувгуудаас бүрдэнэ.

Суваг бүр дотроо бүлэг tab-уудтай байна. Табууд нь багийн гишүүдэд суваг доторх тусгай орон зайд үйлчилгээ болон агуулгад нэвтрэх боломжийг олгодог. Уг хэсэгт хичээлтэй холбоотой ашиглагдах программуудыг нэмж өгч болно. Ингэснээр багийн гишүүд нэгдсэн нэг цонхноос өгөгдөлтэй шууд ажиллах, хэрэгцээт файл болон aпп руу амархан нэвтрэх боломжтой.

Үүнээс гадна багш оюутнууд хоорондоо харилцах, хичээл бүрийн тогтмол уулзалт, chat, video, audio хэлбэрээр хэлэлцэж мэдээллээ солилцох боломжтой. Мөн файл хуваалцах, дэлгэцээ хуваалцан танилцуулга хийх, удирдуулах боломжтой. Энэ нь teams программын хамгийн чухал цэс юм. Энэ хэсэгт бүхий л ажил, хичээлийн үйл ажиллагаа явагддаг.

_images/teamsDesk5.png

Fig. 8 Team цэс

Дээрх зурагт харагдаж буй таб-ууд нь

POSTS – Оюутнуудтай текстээр харилцах хэсэг буюу бүхий л чухал мэдээ мэдээлэл, зарыг энэ хэсэгт нийтэлнэ.

FILES – Оюутнуудад файл өгөх. Өгсөн файлаа засах, устгах, өөрчлөх хэсэг. Teams-д ашиглагдаж буй бүх файл энэ хэсэгт хадгалагдана.

CLASS NOTEBOOK – OneNote Class Notebook нь цахим notebook бөгөөд текст, зураг, гар бичмэл, хавсралт файлууд, линкүүд, дуу бичлэг, дүрс бичлэг гэх мэтийг хадгалахад зориулагдсан.

ASSIGNMENTS – Багш оюутнуудад даалгавар өгөхөд ашиглана. Мөн QUIZ буюу google form ашиглан асуулт бөглүүлж авч болно.

GRADES – Өгсөн даалгавруудыг хийсэн дүнг харуулах хэсэг.

Таб нэмэх

Шинээр таб үүсгэх товч дээр дарсны дараа оруулж ирэх app-г сонгоно. Доорх тохиолдолд Microsoft Forms-г нэмэхээр сонгов.

_images/teamsDesk10.png

Fig. 9 Таб нэмэх

Assignment цэс

Суралцагчийн үзэж буй хичээлийн даалгавар, явцын шалгалт хүлээн авах сүүлийн хугацаануудыг харна. Суралцагч уг хугацаанд амжиж өөрийн хийсэн бие даалт, даалгавруудыг илгээх хэрэгтэй.

_images/teamsDesk7.png

Fig. 10 Assignment цэс