Программ татах заавар
Microsoft teams-г компьютер болон гар утас ашиглан хэрэглэх боломжтой. Мөн дурын вэб броусэр дээр teams.microsoft.com гэж бичин өөрийн цахим шуудангаар нэвтрэн хандах боломжтой.
Microsoft Teams компьютер дээр татах
Хэрэглэгч Teams программыг компьютер дээр татан суулгах бол Microsoft teams холбоосоор орж татна.

Fig. 33 Teams татах
Байгууллагын хүрээнд ашиглах учир та Teams for work or school хэсгийг сонгон Download the new Teams app товч дээр дарна. Татаж суулгасны дараа өөрийн суралцагчийн цахим шууданг хийж Next товч дээр дарна.

Fig. 34 Teams нэвтрэх нэр
Өөрийн цахим шуудангийн нууц үгийг хийж Sign in товч дээр дарна. Хэрэв та нууц үгээ мартсан бол Forgot password хийхгүй болохыг сануулж байна. Суралцагч нууц үгээ солих зааврыг уг холбоосоор орж үзнэ үү.

Fig. 35 Teams нууц үг
Microsoft 365 ашиглаж байгаа тохиолдолд 2FA буюу хамгаалалт хийхийг заавал шаарддаг учир хэрэглэгч authenticator тохируулах үгүй бол гар утасны дугаараа бүртгүүлэх хэрэгтэй. Хэрхэн authenticator тохируулах болон гар утасны дугаараа бүртгүүлэх заавар-тай орж танилцаарай. Доор харуулсан заавар нь authenticator ашиглах боломжгүй үед бүртгэлтэй гар утасны дугаар дээр код аван нэвтрэн орж байна.

Fig. 36 Authenticator
Authenticator тохируулаагүй эсвэл тохируулсан утсаа алга болгох, формат хийх, программаа устгах зэрэг үйлдэл хийсэн бол Sign in another way дарж орно. Таны бүртгүүлсэн утасны дугаар харагдах бөгөөд зурвасаар 6 оронтой код аван нэвтэрнэ.

Fig. 37 Бүртгэлтэй утасны дугаар
Microsoft Teams ухаалаг утас дээр татах
Хэрэглэгч android/ios үйлдлийн систем бүхий ухаалаг утас ашигладаг бол Playstore/Appstore-с Microsft Teams гэж бичин хайж Install товч дээр дарна.

Fig. 38 Teams апп утсан дээр татах
Аппликешн татаж суулгасны дараа хэрэглэгчийн нэр хэсэгт суралцагчийн цахим шуудангийн хаягийг хийн Next товч дээр дарна.

Fig. 39 Teams апп нэвтрэх
Өөрийн цахим шуудангийн нууц үгийг хийж Sign in товч дээр дарна. Хэрэв та нууц үгээ мартсан бол Forgot password хийхгүй болохыг сануулж байна. Суралцагч нууц үгээ солих зааврыг уг холбоосоор орж үзнэ үү.

Fig. 40 Teams апп нэвтрэх
Microsoft 365 ашиглаж байгаа тохиолдолд 2FA буюу хамгаалалт хийхийг заавал шаарддаг учир хэрэглэгч authenticator тохируулах үгүй бол гар утасны дугаараа бүртгүүлэх хэрэгтэй. Хэрхэн authenticator тохируулах болон гар утасны дугаараа бүртгүүлэх заавар-тай орж танилцаарай. Доорх заавар дээр тохируулсан authenticator ашиглан нэвтрэн орж байна.

Fig. 41 Authenticator
Authenticator тохируулсан үед таны утсан дээр гарч ирсэн 2 оронтойг тоог оруулах талбар гарч ирэх ба уг тоог оруулан Yes дээр дарна.

Fig. 42 Authenticator
Суралцагч амжилттайгаар ухаалаг утас дээр teams апп-руу орлоо.

Fig. 43 Microsft teams