Цахим шуудан
МУИС-д элсэн суралцаж эхэлсэн цагаас суралцагчийн id дугаар бүхий цахим шуудан үүсэж SISi-тэй холбогддог. Уг цахим хаягийг ашиглан суралцагч нь багшийн хичээлийн үүсгэсэн team-д орох, сургалтын төлбөр төлсөн ибаримт зэргийг өөрийн цахим шуудангаар хүлээн авна. Суралцагч нь өөрийн цахим шууданд нэвтрэх нууц үг, хамгаалалтын код авах утасны дугаар зэргийг өөрийн SISi сургалт удирдлага мэдээллийн системээр дамжуулан тохируулна.
Цахим шуудан нэвтрэх
https://microsoft365.com/ өөрийн ….@num.edu.mn хаягийг бичиж, Next товч дарна.

Fig. 1 Цахим шуудан нэвтрэх
Цахим шуудангийн нууц үгийг хийж Sign in товч дээр дарна.

Fig. 2 Цахим шуудан нэвтрэх
Цахим шууданд амжилттай нэвтрэн орсны дараа дараах хуудас харагдах бөгөөд танд ирсэн цахим шуудан болон онлайнаар ашиглах боломжтой программууд зүүн гар талд харагдана.

Fig. 3 Цахим шуудан