1-р үе шат: Элсэх хүсэлт гаргах

Элсэх хүсэлт гаргах үе шат нь дараах дарааллын дагуу явагдана. Үүнд:

  1. Системд нэвтрэх

  2. Элсэх хүсэлт гаргах хөтөлбөр сонгох

  3. Бүртгэлийн хураамж төлөх

  4. Элсэх хүсэлт баталгаажсан эсэхийг шалгах

1.1 Системд нэвтрэх


Системд нэвтрэх зааврыг Нэвтрэх цэснээс харна уу.

1.2 Элсэх хүсэлт гаргах хөтөлбөр сонгох


Элсэх хүсэлт гаргах хөтөлбөрөө сонгохдоо Хөтөлбөр нэмэх товч дээр дарна.

_images/gggg.png

Fig. 5 Хөтөлбөр нэмэх хэсэг

Хөтөлбөр нэмэх товч дээр дарсны дараа сонгох боломжтой бүрэлдэхүүн/салбар сургуулийн хөтөлбөр (цааашид хөтөлбөр гэнэ)-ийн жагсаалт харагдана. Жагсаалтаас бүрэлдэхүүн/салбар сургуулийн нэр, хөтөлбөрийн нэрээр шүүж харах боломжтой. Бүртгүүлэгч өөрийн элсэхийг хүсэж буй хөтөлбөрүүдийг сонгон Үргэлжлүүлэх товчийг дарж дараагийн алхам руу шилжинэ.

_images/1st1.png

Fig. 6 Хүсэлт гаргах боломжтой хөтөлбөрүүдийн жагсаалт

Note

  • ЭЕШ оноо гараагүй үед бүртгүүлэгчийн оноог тооцоолох боломжгүй учир тухайн талбаруудад “-” тэмдэглэгээ харагдана.

  • ЭЕШ оноо гарсан үед бүртгүүлэгчийн ЭЕШ-ийн оноо нь болзол хангасан бол хөтөлбөр тус бүрийн оноог тооцоолон шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар, бүртгүүлэгч болзол хангаагүй бол Болзол хангаагүй гэж тухайн хөтөлбөрийн ард харагдана.

  • Тухайн хөтөлбөрүүдийн суурь болон дагалдах шалгалтын жагсаалт болон онооны харьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Элсэлтийн бүлэг цэснээс харна уу.

Бүртгүүлэгч өөрийн элсэх хүсэлт гарах хөтөлбөрүүдийг сонгон Үргэлжлүүлэх дарж дараах ангиллаас сонгоно.
  • Үндсэн элсэгч

  • Шилдэг элсэгч (Олимпиад, англи хэл, Кембриж/ИВ, спортын ур чадвар)

  • Харьяа ахлах сургуулийн төгсөгчг

1.2.1 Үндсэн ангиллаар элсэх хүсэлт гаргах

Үндсэн ангиллыг сонгож Үргэлжлүүлэх товч дарснаар бүртгэлийн хураамж төлөх хэсэг рүү шилжинэ. Төлбөр төлөх тухай дэлгэрэнгүй зааврыг 1.3 Бүртгэлийн хураамж төлөх хэсгээс харна уу.

_images/undsen_angilal.png

Fig. 7 Үндсэн ангиллаар элсэх хүсэлт гаргах

1.2.2 Шилдэг элсэгч, харьяа ахлах сургуулийн төгсөгч ангиллаар элсэх хүсэлт гаргах

Шилдэг элсэгч эсвэл Харьяа ахлах сургуулийн төгсөгч ангиллыг сонгож Үргэлжлүүлэх товч дарснаар хөтөлбөр сонгох, бичиг баримт оруулах цонх руу шилжинэ.

_images/sh_h_angilal.png

Fig. 8 Шилдэг элсэгч, Харьяа ахлах сургуулийн төгсөгч ангиллаар хөтөлбөр сонгох хэсэг

Шилдэг элсэгч эсвэл Харьяа ахлах сургуулийн төгсөгч ангиллаар хүсэлт гаргах тохиолдолд хоёр хүртэлх хөтөлбөр сонгож, шаардлагатай бичиг баримтыг хавсаргана.

_images/shildeg_hutulbur_songoh.png

Fig. 9 Элсэх хөтөлбөр сонгох, бичиг баримт оруулах хэсэг

Суралцах хөтөлбөр болон шаардлагатай баримт бичгийг оруулж Үргэлжлүүлэх товч дарснаар сонгосон хөтөлбөрүүд Хүсэлт гаргасан хөтөлбөрүүд хэсэгт нэмэгдэнэ.

Note

  • Хөтөлбөрийн сонголтыг таны оруулсан дарааллын дагуу шаардлага хангасан эсэхийг хянан үзнэ.

  • 1-р сонголтын шаардлага хангагдаагүй тохиолдолд 2-р сонголтыг авч үзэх бөгөөд 2-р сонголт мөн хангагдаагүй бол шууд элсүүлэх эрх олгохгүй.

  • Сонгосон хөтөлбөрүүддээ элсэх хүсэлтээ баталгаажуулж, бүртгэлийн хураамжийг заавал төлсөн байхыг анхаарна уу. Төлбөр төлөх тухай дэлгэрэнгүй зааврыг 1.3 Бүртгэлийн хураамж төлөх хэсгээс харна уу.

Warning

  • Файл оруулах хэсэг тус бүрд зөвхөн нэг файл хавсаргах боломжтой.

  • Хэрэв нэгээс олон хуудас файл оруулах бол нэгтгэж нэг PDF эсвэл зураг болгож оруулна уу.

  • Файлын хэмжээ 4MB-аас ихгүй байх ёстой.

Шилдэг элсэгч, Харьяа ахлах сургуулийн төгсөгч ангиллаар элсэх хүсэлт гаргасан тохиолдолд тухайн хүсэлтийн мэдээллийг нягтлах, засах, удирдах боломжтой шинэ цэс системд нэмэгдэнэ. Тус цэсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Шилдэг элсэгч, харьяа ахлах сургуулийн төгсөгч цэсээс харна уу.

_images/shildeg_tses.png

Fig. 10 Шилдэг элсэгч, Харьяа ахлах сургуулийн төгсөгч цэс

Warning

Шилдэг элсэгч, харьяа ахлах сургуулийн төгсөгч хуудасны зүүн дээд хэсэгт байрлах Дуусах хугацаа-нд багтаан элсэх хүсэлтийн мэдээллээ засах боломжтой. Хугацаа дууссаны дараа мэдээлэл засах боломжгүйг анхаарна уу.

1.3 Бүртгэлийн хураамж төлөх


Бүртгүүлэх хөтөлбөрөө сонгосны дараа бүртгэлийн хураамжийг төлснөөр бүртгүүлэгчийн элсэх хүсэлт баталгаажна.

Бүртгэлийн хураамжийг төлөх дараах 2 боломж бий. Үүнд:

  • Боломж 1. Дансны үлдэгдлээр төлөх

  • Боломж 2. Онлайнаар төлөх

Note

Бүртгүүлэгч нь бүртгэлийн хураамжийг нэг удаа төлж, хэдэн ч сургуулийн хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой.

Энэхүү боломж нь бүртгэлийн системийн дансны үлдэгдлийг ашиглан бүртгэлийн хураамж төлөхийг хэлнэ. Таны дансны үлдэгдлээс хамааран систем автоматаар Хувилбар 1 эсвэл Хувилбар 2 руу шилжүүлнэ.

Хувилбар 1: Хэрэв бүртгүүлэгчийн дансны үлдэгдэл нь төлбөл зохих бүртгэлийн хураамжид хүрч байгаа тохиолдолд дараах мэдэгдэл гарч ирнэ.

_images/succ.png

Fig. 11 Амжилттай бүртгүүлсэн мэдэгдэл

Хувилбар 2: Харин бүртгүүлэгчийн дансны үлдэгдэл нь төлбөл зохих бүртгэлийн хураамжид хүрэлцэхгүй байгаа тохиолдолд бүртгэлийн хураамж төлөх хэсэг рүү шилжих бөгөөд Дансаар төлөх товч дээр дарж данс цэнэглэх заавартай танилцаж Алхам 1, Алхам 2-ыг хийнэ.

_images/buurt.png

Fig. 12 Бүртгэлийн хураамж төлөх хэсэг

Алхам 1. Данс цэнэглэх

Данс цэнэглэхдээ интернет банк, банкны аппликейшн, мобайл банк ашиглах болон банкны теллерээр үйлчлүүлж МУИС-ийн харилцах данс руу бүртгэлийн хураамжийг шилжүүлнэ. Шилжүүлэхдээ гүйлгээний утга/төлбөрийн зориулалт хэсэгт БҮТ-ийн бүртгэлийн дугаар заавал бичнэ. Жишээ нь: 3хххххххх

Table 1 МУИС-ийн харилцах данс

Банк

Дансны дугаар

IBAN

Дансны нэр

1

Хаан банк

5041355868

MN170005005041355868

Монгол Улсын Их Сургууль

2

Голомт банк

1102927741

MN260015001102927741

Монгол Улсын Их Сургууль

Warning

  • Гүйлгээний утга/төлбөрийн зориулалт хэсэгт БҮТ-ийн бүртгэлийн дугаараа зөв бичиж шилжүүлсэн тохиолдолд 10-20 минутын дотор таны төлсөн бүртгэлийн хураамж Хувийн мэдээлэл цэсийн Дансны үлдэгдэл хэсэгт харагдана.

  • Хэрвээ БҮТ-ийн бүртгэлийн дугаараа буруу бичиж шилжүүлсэн тохиолдолд МУИС-ийн Цахим Шилжилтийн Бодлогын Газарт хандана уу (Холбоо барих)

Алхам 2. Элсэх хүсэлт гаргах хөтөлбөр сонгох

1.2 Элсэх хүсэлт гаргах хөтөлбөр сонгох үйлдлийг давтаж хийнэ. Ингэснээр сонгосон хөтөлбөрүүд нь Дансны үлдэгдлээр төлөх боломжийн Хувилбар 1-ээр баталгаажна.

Энэхүү боломж нь банкны онлайн төлбөр төлөлтийн системийг ашиглан бүртгэлийн хураамж төлөхийг хэлнэ. Та Онлайнаар төлөх хэсгээс бүртгэлийн хураамж төлөх хэлбэрээ сонгон Төлбөр төлөх товч дээр дарснаар банкны онлайн төлбөр төлөлтийн систем рүү шилжинэ. Бүртгэлийн хураамж төлөх дараах 3 хэлбэр байна. Үүнд:

  • Хаан банкны онлайн гүйлгээний эрхтэй карттай бол Хаан банкны картаар

  • Голомт банкны онлайн гүйлгээний эрхтэй карттай бол Голомт банкны картаар

  • Голомт банкны SocialPay аппликейшнтэй бол SocialPay

_images/1st3.png

Fig. 13 Бүртгэлийн хураамж төлөх хэсэг

Банкны онлайн төлбөр төлөлтийн систем рүү шилжсэн үед шаардлагатай талбаруудыг бөглөн төлбөр төлөлтийг хийнэ.

_images/golomt.png

Fig. 14 Голомт банкны онлайн төлбөр төлөлтийн систем

_images/haan.png

Fig. 15 Хаан банкны онлайн төлбөр төлөлтийн систем

Онлайнаар төлөх боломжийг ашиглан амжилттай төлбөр төлөгдсөн тохиолдолд дараах мэдэгдэл гарч ирнэ.

_images/suc1.png

Fig. 16 Амжилттай бүртгүүлсэн мэдэгдэл

Warning

  • Онлайн гүйлгээ хийх эрхтэй картаар бүртгэлийн хураамжийг төлнө (E-code заавал авсан байна).

  • Гүйлгээ амжилттай тохиолдолд таны элсэх хүсэлт баталгаажна.

  • Бүртгэлийн хураамж төлсөн картын данснаас мөнгө нь хасагдсан боловч элсэх хүсэлт нь баталгаажаагүй тохиолдолд МУИС-ийн Цахим Шилжилтийн Бодлогын Газарт хандана уу (Холбоо барих).

1.4 Элсэх хүсэлт баталгаажсан эсэхийг шалгах


Бүртгүүлэгч бүртгэлийн хураамжаа амжилттай төлж баталгаажуулсан тохиолдолд хүсэлт гаргасан хөтөлбөрийн жагсаалт доорхи зурагт үзүүлсний дагуу харагдана.

_images/check.png

Fig. 17 Амжилттай хүсэлт гаргасан хөтөлбөрийн жагсаалт